Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хуулийн байгууллагынхан хилээр гарахыг хоригложээ. Битүүний өдөр эх орондоо ирсэн Н.Энхбаярт өнгөрсөн долоо хоногт АТГ-аас зарлан дуудах хуудас хүргүүлсэн бол ЦЕГ-ын Зохион байгуулалттай тэмцэх газраас ч гэсэн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэх мэдээлэл бий. Түүнд өнгөрсөн оны наймдугаар сард ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч гадаадад эмчилгээ хийлгэж байсан учраас түр түтгэлзүүлээд байсан.
Н.Энхбаярыг буруутгаж буй шалтгаан нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Имтериал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн 900 метр квадрат талбай бүхий байрыг МАХН-ын дарга Н.Энхбаяр АНУ-ын иргэд Гинсбургаас худалдан авахдаа залилан мэхлэх аргаар худалдаж авсан гэдэг. Уг АНУ-ын иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар МАХН-ын дарга Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар авсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар яг одоо түүнийг АТГ болон Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар тус тусдаа өөр хэргээр шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл (21)