“Форбс” сэтгүүлийн 2015 оны дэлхийн баячуудын жагсаалт хэвлэгдсэн. Эхний арван баяны тухай мэдээллийг манай сайт хүргэсэн билээ. Харин энэ удаа технологийн салбарт олон арван тэрбумтан төрсөн тухай болон уг жагсаалтад бичигдсэн онцлох хүмүүсийн мэдээллийг хүргэе.

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг хөрөнгийнхөө хэмжээгээр таван байраар урагшилж 16 дугаарт бичигдсэн байна. Түүний нийт хөрөнгийг 33.4 тэрбум ам.доллар хэмээн тодорхойлсон бөгөөд Марк Зукерберг анх удаа дэлхийн 20 баяны тоонд багтаж байгаа юм.
Харин дэлхийн хамгийн залуу тэрбумтан мөн л технологийн салбарынх аж. 24 настай Эван Шпигель Snapchat мессеж аппликэйшнээсээ 1.5 тэрбум ам.доллар олж тэрбумтнуудын жагсаалтад бичигджээ.
Өндөр технологийн компаниуд байршдаг Силикон Валлэйгаас энэ жил нийт 23 хүн тэрбмутны эгнээнд шинээр шилжжээ.
“Wal-Mart” жижиглэнгийн барааны сүлжээний эзэн агсан Жон Уалтоны өв залгамжлагчдын нэг, бэлэвсэн эхнэр Кристи Уалтон дэлхийн тэрбумтнуудыг жагсаалтад орсон хамгийн анхны эмэгтэйгээр нэрлэгдэж байна. Ингэснээр тэрээр дэлхийн хамгийн баян эмэгтэй гэгдэж байгаа юм.
Харин дэлхийн хамгийн залуу баян эмэгтэйгээр цусны шинжилгээний “Theranos” фирмийг үүсгэн байгуулагч Элизабет Холмес бичигджээ. 31 настай тэрээр 4.5 тэрбум долларын хөрөнгтэй бөгөөд өөрийн гараар хөрөнгөө бүтээсэн гэдгээрээ онцлогдож байгаа юм.
1826 тэрбумтан бичигдсэний 181 нь шинээр төрсөн тэрбумтнууд юм. Эдгээрийн 71 нь БНХАУ-аас төрсөн байна. Мөн нийт тэрбумтнуудын 46 нь 40-өөс доош насныхан байжээ.
Өнгөрсөн жилийн жагсаалтад багтсан 138 хүн тэрбумтны эгнээнээс хасагджээ. Тэдгээрийн нэг нь Украйны ерөнхийлөгч Петро Порошенко юм байна. Харин Гуатемала улсаас анх удаа тэрбмутан төржээ. Тус улсын гар утасны зах зээлийн талыг эзэлдэг “Comcel”-ийн эзэн Марио Лопез Эстрада жагсаалтын 1741 дүгээрт бичигджээ.

Д.Идэр