Баруун хойд Пакистанд хүүхдийнхээ вакциныг хийлгээгүй олон зуун эцэг
эхийг шоронд хорьсон байна. Эрх баригчдын мэдээлснээр тэдгээр эцэг
эхчүүд хүүхдүүддээ саажилтын вакцин хийлгэхээс татгалзсан гэлээ.
Хэрэг явдал болсон Пешавар мужийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр нийт 471 хүнийг шоронд хорьсон байна. Тэднийг хүүхдүүддээ саажилтын вакцин хийлгэхээс татгалзаж олон нийтийн эрүүл ахуйн байдалд аюул учруулсан гэх үндэслэлээр буруутгажээ.
“Хэрвээ тэд хүүхдүүддээ вакцин хийлгэхийг зөвшөөрсөн бол баригдахгүй байх байсан хэмээн” Пешавар мужийн Цагдаагийн газраас мэдээлжээ. Мөн тус улсын зарим иргэд саагийн вакцин нь хүүхдүүдийг нь үргүй болгоно гэж итгэдэг учраас хийлгэхээс татгалздаг болохыг тайлбарлажээ.
Эрх баригчид өмнө нь вакцин хийлгээгүй хэргээр эцэг эхчүүдийг хорьж байсан ч ийм олон тоонд хүрч байгаагүй гэнэ.
Пакистан, Афганистан болон Нигерь нь саажилт өвчин нутагшмал шинжтэй дэлхийн гурван орон юм. Өнгөрсөн жил Пакистанд саа өвчний тохиолдол хамгийн олноор бүртгэгджээ. Хэт даврагч Талибанчууд эзэлсэн нутгууддаа вакцин хийхийг хязгаарласнаас хойш саа өвчний тархалт улам ихээр нэмэгдсэн байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард Пакистаны эрх баригчид 35 сая хүүхдэд саагийн вакцин хийхээр төлөвлөсөн юм.

Д.Идэр