Исламын хэт даврагч “Боко Харам” бүлэглэл хоёр эрэгтэйг цаазалж буй
бичлэгээ дэлхийн нийтэд цацлаа. Баруун Африкт олон террорист
халдлагуудад буруутгагдаж буй “Боко Харам” цаазалсан хоёр хүнийг
өөрсдийг нь тагнах гэсэн хэмээн буруутгасан байна.
Исламын хэт даврагч “Боко Харам” бүлэглэл хоёр эрэгтэйг цаазалж буй бичлэгээ дэлхийн нийтэд цацлаа. Баруун Африкт олон террорист халдлагуудад буруутгагдаж буй “Боко Харам” цаазалсан хоёр хүнийг өөрсдийг нь тагнах гэсэн хэмээн буруутгасан байна.
Зургаан минутын бичлэг хоёр хохирогчийн гарыг ард нь хүлсэн байдалтайгаар эхэлсэн юм. Амиа алдагсдыг өвдөг дээр нь сөгдүүлэн суулгасан бөгөөд “Боко Харам”-ын дайчин хутга барьж хажууд нь зогсож буй харагддаг байна. Хөнөөгдсөн хоёр эрэгтэйн нэг нь өөрийгөө Нигерийн Бага тосгоны фермер хэмэн танилцуулж, “Цагдаа надад хэрвээ энд амьдарч байгаа хүмүүсийн тухай мэдээллийг өгвөл баян болно гэсэн. Би дахиад фермер байхыг хүсээгүй учраас энд тагнахаар ирсэн” хэмээн ярьжээ. Үүний дараа эрэгтэй нэгнийх нь хоолойг хутгалж хөнөөж буйг бичлэг харуулжээ. Харин дараа нь бичлэг хоёр эрэгтэйн толгойгүй биеийг харуулж буйгаас үргэлжилж дуусчээ.
Энэ нь “Боко Харам”-ын цаазаар авч буй бичлэгээ олонд цацсан анхны тохиолдол юм. Хэдийгээр өмнө нь ийм төрлийн бичлэг цацаж байсан ч хэзээ ч хүнийг яг хөнөөж буйгаа бичиж байгаагүй билээ. “Боко Харам”-ын цаазаар авч буй бичлэг хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийнхтэй тун адилхан байгааг ажиглагчид хэлж байгаа юм.

Д.Идэр
Сэтгэгдэл (2)