Хоёр талын уулзалт халуун дулаан хандлага дор явагдсан бөгөөд Ши Жинпин
тэр болгон ил гаргаж байгаагүй мөрөөдлийнхөө тухай хунтайжид ярьсан
байна.
Их Британы гүн Уильям энэ долоо хоногт БНХАУ-д айлчилж байна. Тэрээр айлчилалынхаа хүрээнд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпинтэй уулзжээ. Хоёр талын уулзалт халуун дулаан хандлага дор явагдсан бөгөөд Ши Жинпин тэр болгон ил гаргаж байгаагүй мөрөөдлийнхөө тухай хунтайжид ярьсан байна.
Өчигдөр өглөөний уулзалтаар Ши Жинпин, Уильям нар хөл бөмбөгийн спортын тухай халуун яриа өрнүүлжээ. Энэ үед Ши Жинпин үндэснийхээ багийг хөл бөмбөгийн дэлхийн аварга болгохыг мөрөөддөг тухайгаа хэлсэн байна. Мөн тэрээр Хятад улс энэ спортод манлайлагч болоход Их Британы талаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Үүгээр дамжуулан Хятад-Британы хөлбөмбөгийн спортын харилцаа холбоог өргөтгөхийг хүсч буйгаа илэрхийлжээ.
Уильям хунтайж Ши Жипинийг хөлбөмбөгийн үнэнч шүтэн бишрэгч гэдгийг онцлоод, Премьер Лигт Хятадын баг тоглоно гэдэгт итгэж байна хэмээн хэлжээ.
2011 онд Ши Жинпин уг спортод гурван итгэл өвөртөлж буйгаа мэдээлж байсан юм. Нэгдүгээрт, ДАШТ-нд багаа бэлдэх, хоёрдугаарт, ДАШТ-ийг зохион байгуулах, гуравт, энэхүү тэмцээндээ ялах тухай зарласан билээ.

Хэрвээ хоёр орны спортын хамтын ажиллагаа амжилттай болвол БНХАУ-ын баг тун удахгүй дэлхийн аварга болно хэмээн Ши Жинпин мөрөөдөж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)