Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээнд хэрүүл хийснээс болж АНУ-ын Алабама мужид 14 настай охин амиа алдсан хэрэг гарлаа. Тус мужийн Бирмингэм хотын цагдаагийн газрын мэдээлснээр Фэйсбүүкт эхэлсэн хэрүүл паркт уулзах төлөвлөгдсөн зодоон болж энэ нь хүний амь эрсэдсэнээр дууссан байна.
Олон нийтийн сүлжээнд хэрэлдсэн охидын бүлэг Бирмингэмийн цэцэрлэгт уулзаж зодолдохоор болж. Тэрхүү зодооныхоо видео бичлэгийг хийж, интернэтээр цацна гэдэгт ч талууд тохиролцсон байв. Гэвч охидын зодоон эхэлсний дараа тэднийг үзэж байсан хүүхдүүдээс өсвөр насны хоёр хүү гар буу гаргаж ирээд охид руу буудаж эхэлсэн аж. Үүний улмаас 14 настай Киерра’онна Райс амиа алдаж, хоёр охин шархаджээ.
Нүдээр үзсэн гэрчүүдийн мэдээлсний дагуу хоёр сэжигтнийг цагдаа нар баривчилсан. Тэд 17, 19 настай хүүхдүүд хэмээн мэдээлж байна. Эх сурвалжийн хэлснээр сэжигтнүүдийн нэг нь амиа алдсан Киерра’онна Райстай зодолдож байсан охины үерхдэг хөвгүүн нь байжээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)