Ерөнхийлөгчийн
уучлал үзүүлсэн Жастин Капла асуудлаас амархан мултрав. Учир нь, тэрбээр
нэгэнт уучлагдсан учраас эх орондоо эрх чөлөөтэй, бодох санах зүйлгүй
яваа юм. Бүх юм ард хоцорсон учраас “Би жаргалтай байна” гэж ярихыг та
бүхэн сонссон биз дээ. Харин нэг л зүйл асуултын тэмдэг мэт үлдлээ. Тэр
нь манай улсад учруулсан 35 тэрбумыг хэн төлөх вэ? Уг нь, хууль зөрчсөн
хэргийн эзэн Жастин Каплаг төлөх ёстой гэж бид ойлгож байсан. Гэтэл тэр
төлөхгүй гэнэ. Харин түүний ажиллаж байсан “Саусгоби сэндс” компани
төлж ч магадгүй, үгүй ч байж мэдэх нөхцөл байдал үүсчихлээ. Яагаад гэвэл
тус компани анхан шатны шүүхийн
шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн. Энэ бүхний эцэст Монгол 35 тэрбум
төгрөгийн хохиролтой үлдвэл хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь олны
анхаарлыг ихээхэн татаж байна. Юу, юуны туханд хүрэлгүй уучлаад явуулчихсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л хариуцлагыг хүлээж, 35 тэрбумыг өөрөөсөө төлж,
Монгол Улсын хохирлыг барагдуулах ёстой гэж үзэх хүмүүс ч гарч ирлээ.
Өөрийг нь уучлал үзүүлэхээс өмнө 35 тэрбум төгрөгийг Монголд өгөхгүй хэмээн давж заалдахаар болсныг нь мэдсээр байж уучлал үзүүлсэн Ерөнхийлөгч уг асуудлын буруутан болж байна. Хүмүүс түүнийг хэтэрхий яарчихлаа хэмээн дүгнэж буй юм. Хэрэг шүүхийн шатанд бүхэлдээ эцэслэн шийдвэрлэгдээгүй байх үед буюу иргэний хариуцагч давж заалдаад маргаан нь явж байх үед гол буруутай этгээдүүдийг уучилсан нь түүнийг зэмлэх, чичлэх гол шалтгаан болоод байна.
Бид яг энэ асуудлаар хуульч Б.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр Ерөнхийлөгчийг хууль бус шийдвэр гаргасан хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандах гэж байгаа аж.
-Таныг иргэнийхээ хувиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болсон гэж сонслоо. Чухам яагаад ийм шийдвэр гаргах болов?
-Ганц уулчлал үзүүлсэн тухайд нь Цэцэд хандах гээгүй. Гурван үндэслэлээр өгнө. Нэгдүгээрт, Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн ажлын үр дүнг УИХ хариуцдаг бөгөөд УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч жил тутам ажлын тайлангаа УИХ-д ирүүлдэг байх үүрэгтэй. Энэ хуулийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш нэг ч удаа биелүүлээгүй. Хоёрт, Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдэл хараат бус, бие даасан байх зарчимтай ба шүүгчийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр л Ерөнхийлөгч чөлөөлөх эрхтэй. Гэтэл хууль зүйн тодорхой шалтгаан, үндэслэл нэрлэлгүйгээр 20 гаруй шүүгчийг чөлөөлсөн. Гуравт, одоо яриад байгаа АНУ-ын иргэн Ж.Каплад уучлал үзүүлсэн гэх асуудал. Гол үндэслэл нь Ерөнхийлөгч ч бай, жирийн иргэн хэн ч бай заавал дагаж мөрддөг дээд хэмжүүр, хана хэрэм бол Монгол Улсын Үндсэн хууль. Энэ бол чухамдаа Монголын ард түмний дээд эрх ашиг. Үүнээс давсан, гажсан хэний ч эрх ашиг хууль бус. Үндсэн хууль ёсоор “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш” байдаг. Энэ зарчим аль нэг орны иргэнд давуу, эсхүл алагчилж үйлчлэх зарчмыг хэнбугай ч гаргах эрхгүй. Нөгөө талдаа шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд төрийн ямар ч албан тушаалтан, иргэн хөндлөнгөөс оролцож нөлөөлөхийг хатуу хориглосон байдаг. Тэр ч утгаараа Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх бүрэн эрх нэгэнт шүүхийн эцсийн шийдвэр гарч, гэм буруутай нь тогтоогдсон ЯЛТАН-д л хамаарч үйлчилдэг. Ерөнхийлөгч ялтанд уучлал үзүүлэх асуудлыг 2002 оны “Ялтанд уучлал үзүүлэх журам”-аар зохицуулдаг. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ж.Капла нартай холбоотой эрүүгийн хэрэг шүүхийн шатанд бүхэлдээ эцэслэн шийдвэрлэгдээгүй байх үед буюу иргэний хариуцагч давж заалдаад маргаан нь явж байх үед гол буруутай этгээдүүдийг уучилсан нь дээрх зарчмыг үндсээр нь зөрчсөн үйлдэл боллоо. Уучлах гэж ямар их яарсан юм бэ?
-Жастин Капла нарын хэрэгт холбогдох шүүх хурал болон Ерөнхийлөгчийн тэдэнд үзүүлсэн уучлалыг та хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм байна лээ. Энэ талаар тайлбар хийнэ үү?
-Шүүх одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн дагуу л шийдвэрээ гаргана. Нэгэнт Капла нар тусгаар тогтносон Монголын хуулийг зөрчсөн нь тогтоогдоод ирэнгүүт Ерөнхийлөгч асуудал нь хуулиндаа байсан юм шиг тайлбар тавьж, уучлал үзүүлэх нь өөрөө логик муутай. Өөрөө тэрнийг мэдэж байсан юм бол урьд нь засахгүй юугаа хийж байсан юм. Хууль санаачлах эрх өөрт нь бий шүү дээ. Монголын иргэд болохоор татварын асуудлаар ял эдлээд, хэдэн мянгаараа эрүүгийн хэрэг үүсгэгдээд байж л байна. Гэтэл гадаадын иргэн яллагдсан шүүхийн шийдвэр нь албажиж гарсан эсэх нь ч мэдэгдээгүй байхад уучиллаа. Нөгөө шударга, эрх тэгш байх зарчим Монгол хүнд л хамаагүй болж байх шиг байна даа, энэ төрийн үед.
-Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Жастин Капла нар нь уучлагдсан ч Монгол Улсад учруулсан хохирлоо барагдуулах ёстой” гэж байсан. Гэтэл одоо тэр хариуцлага хүлээхээргүй болж байна. Харин түүний оронд “Саусгоби сэндс” давж заалдахаар болжээ. Ингэж болох хуулийн гаргалгаа бий юу. Хуульд “Саус гоби” эсвэл Жастин Капла нарын аль нь төлөх ёстой гэж заасан байдаг юм бэ?
-Ер нь, хохирлоо барагдуулах эсэх, давж заалдах эсэх талаар албан ёсны мэдэгдлийг тухайн компани нь мэдэгдээгүй байхад Монголын төрийн хариуцлагатай албан тушаалтнууд тэр компанийн өмнөөс төлөөлж урьдчилж тайлбар мэдэгдэл гаргадаг нь ямар учиртай юм бэ. Хэн юм тэд нар. Гар хөл, бууны нохой мэт аяглаж Монголын төр, ард түмэн, тусгаар улсын шударга шүүх засаглалыг үнэлэмжтэй нь хамт доош нь хийж, унагаадаг юу юм бэ. Нэг л их Монголдоо хайртай учраас уучиллаа гэх. Хаа байгаа юм, тэр их хайр нь. Хайр нь гаднаа, хал нь дотроо л болчихсон байна шүү дээ, уучлаарай... Ер нь, ингэж Капла нар шиг хохирлоо барагдуулаагүй байхдаа Ерөнхийлөгчөөс уучлал хүртэж байсан иргэн, тохиолдол гэж түүхэнд ч үгүй байх. Энэ нь, Монгол Улсын хувьд цорын ганц бөгөөд анхны тохиолдол болчихоод байна. Ийм практик олон улсад ч ховор. Хэдийгээр уучлалыг гол төлөв улс төрийн учир шалтгаантайгаар үйлддэг ч яг ингэж хэрэг маргаан шүүхээр эцсийн шат хүртлээ дуусаагүй байхад нь уучилчихдаг улс ч гэж бараг байдаггүй. Исланд улс л гэмт хэргийг мөрдөх шатанд нь уучилдаг хуультай юм билээ.
- Үүний үр дүнд Монгол улс 35 тэрбум төгрөгийн хохиролтой үлдэж магадгүй байна. Хэрвээ хохирлоо барагдуулж чадахгүй бол хэн хариуцлага хүлээх вэ?
Монгол Улс. Учир нь, Ерөнхийлөгч Монгол Улсыг, Монголын ард түмнийг төлөөлөн уучлалаа үзүүлсэн. Ц.Элбэгдорж оо, хохирлөг өөрөө барагдуулаарай гэх бухимдсан иргэн нэлээд байна. Би тэр иргэдийн буруу биш гэж бодож байгаа шүү.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (50)