Холливуд дахь Хятад найруулагч Жан Лянь Хи Монголд иржээ. Түүнийг дэлхийн кино сонирхогчид “Зуун бээрийн алсаас”, “Сүрэг чонын үүр” киногоор нь мэддэг. Тэгвэл алдарт найруулагч Монголын тухай кино хийхээр манай улсад саатаад байгаа аж. Тэрбээр өнгөрсөн сарын 26-нд ирсэн бөгөөд одоогоор Архангай аймагт аялж яваа сурагтай. Учир нь, түүний ээлжит баримтат кино манай улсын хөдөө орон нутгийн тухай өгүүлэх бөгөөд Архангай аймгаас эхлэх бололтой.
Сэтгэгдэл (1)