Дуу хөгжимд чин сэтгэлээсээ дурлаж, түүгээрээ жигүүр хийж яваа мянга мянган залуучуудад тэнгэрт дүүлэх боломж олгож олон сайхан дуучдыг дэмжиж, гаргасан “UNIVERSE BEST SONGS-2015” наадмын шалгаруулалт эхлээд удаагүй байгаа билээ. Тус наадмын шилдэгийн шилдэг оролцогчийн нэг бол АВВА-ӨНӨРӨӨ хэмээх нэрээрээ алдаршсан бүсгүй, улсын Филармонийн гоцлол дуучин П.Өнөржаргал юм. Олон сайхан дуугаараа сонсогчдынхоо хүрээг тэлж буй тэрээр мэргэжлийн урлагийн байгууллагаар овоглуулж, Монгол Улсын Филармони гэх их айлд харьяалагдан ажиллаж байгаа. Эмэгтэйчүүдийн баярт зориулан “ХАЙРАНД УМБАСАН БҮСГҮЙ” нэртэй тоглолтоо энэ сарын 6, 7, 8-ны өдөр 19.00 цагт Улаанбаатар чуулгын концертын их танхимд толилуулахаар зэхжээ.
Концертын найруулагчаар рок Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар "Оn`n off"-ын Т.Пүрэвсүх оролцох бол эмэгтэйчүүдийн “Солонго” хамтлаг хөгжимдөж Улаанбаатар чуулгын эмэгтэй бүжигчид оролцон тоглож бүсгүй хүний гоо сайхныг магтан дуулах юм.
Тоглолтод Эхийн сэтгэл, Миний ээж, Эх үрсийн элбэрэл зэрэг дуунууд эгшиглэхээс гадна "ABBA", Michael Jackson, Barbаra Straisand, Celine Dion, "Bee Gees", Whitney Houston-ы сэтгэлд хоногшсон хайрын дуунуудыг тоглох юм байна. Тоглолтын хэвлэлийн бага хурал маргааш буюу 5-ны өдөр улсын Филармонийн байранд болох ба тасалбарыг Улаанбаатар чуулгын касс болон улсын Филармонийн кассаар худалдаална. Мөн 8911-1412, 7014-8012 дугаарын утсаар байгууллага хамт олны захиалга авч буй ажээ.

Сэтгэгдэл (1)