Канадын “Хан Ресурс” компани олон улсын арбитрын шүүхэд Монголын Засгийн газрыг ялж Монголоос ойролцоогоор 100 сая ам.доллар буюу 200 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар боллоо. 2009 онд манай улсын Засгийн газраас "Хан ресурс" ХХК-ийн Дорнод аймагт эзэмшиж байсан 237А ураны тусгай зөвшөөрлийг цуцалснаар энэхүү маргаан эхэлсэн юм. Улмаар Канадын компани засгийн газрыг 2011 онд Олон улсын арбитрын шүүхэд өгч анхны шүүх хурал 2012 оны тавдугаар сард Парис хотод эхэлсэн. Олон жил дамнан хэргийг хэлэлцсэн шүүх хурал мягмар гарагт шийдвэрлэгдсэн байна. "Хан Ресурс"-ын хувьцаа шүүхийн шийдвэр гарсны дараа 28 хувиар өссөн нь дөрвөн жилийн өмнөх хамгийн өндөр үнэлгээнд тун дөхөж очсон гэлээ.
Яагаад 100 сая ам.доллар гэж?
Хэдийгээр Хан Ресурс 354 сая ам.доллар нэхэмжилсэн ч Арбитрын шүүх хохирлыг компанийн шинжээчдийн гаргасан тайланд бус ТЭЗҮ-д зарцуулсан хөрөнгийн одоогийн өртгөөр тодорхойлж 100 сая болгон бууруулсан аж. Торгуулийн дүнг задалж үзвэл 2009 оны долдугаар сард тус компанийн ураны тусгай зөвшөөрлийг цуцалснаар "Хан ресурс"-т 80 сая ам.долларын хохирол учирсан гэж үзээд, дээр нь Лондоны банк хоорондох зээлийн хүү хоёр хувь төлөх ёстой гэж шийдсэн байна. Үүнээс гадна арбитр, өмгөөллийн зардал болох есөн сая ам.долларыг манай Засгийн газар гаргах боллоо.
Монголын тал яагаад ялагдав?
Олон жилийн өмнө Монголын Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн боловч шат шатны шүүхээс ялагдал хүлээсэн. Канадын компани эцэст нь Арбитрийн шүүхэд гомдол гаргаж хууль бусаар лицензийг нь хураасан, санхүүгийн алдагдалд оруулсан гэх үндэслэлүүд дэлгэн тавьсан аж.
Олон улсын арбитрын шүүх Монголын Засгийн газрыг Эрчим хүчний гэрээ, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн хэмээн буруутгажээ.
"Хан ресурс" компанийн хувьд манай нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа удаа дараа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын хэвлий, ашигт малтмалын тухай хууль зөрчсөн тул дээрх лицензийг нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн хэмээн тухайн үедээ хэвлэлээр бичиж байв. Тиймээс арбитрын шүүхэд ялагдахгүй гэдэгтээ тун итгэлтэй байсан билээ. Үүнээс гадна уг хэрэг маргаанд хариуцагчаар татагдсан манай Засгийн газар арбитрийн чиглэлээр мэргэшсэн “Хоген ловеллс” гэдэг дэлхийд зартай хуулийн фермийг асар өндөр үнээр хөлслөн ажиллуулж байгаа хэмээн эрхгүй бардамнаж байсан ч ач тусыг нь үзэж чадсангүй.
Цаашид...
Нөхөн төлбөр нь Монгол Улсад хүнд дарамт болох юм хэмээн зах зээлийн судалгаа хийдэг “Cover Mongolia” группийн захирал ярьж байна. Мөн “100 сая... Үүнийг Засгийн газар төлж чадах боловч амаргүй байх болно. Энэ нь эдийн засгийн хямралд орсон Монголын санхүүгийн байдалд хязгаарлалт хийхэд ч хүргэж болох юм” хэмээн гүйцэтгэх захирал М.Бадрал дүгнэжээ. Харин дээрх асуудлаар Уул уурхайн яам ямар нэгэн хариу, тайлбар өгөхөөс татгалзаж байна.
Олон улсын хандлага
Арбитрын шүүхэд ялагдсан явдал олон улсын тавцанд Монголыг үнэнхүү хөөрхийлөлтэй дүр зурагт аваачив. Эрдэстэй, эрдэнэстэй, баялагтай атлаа түүнийгээ ашиглаж чаддаггүй, ашиглая гэж хамтарсантайгаа ч хэлцэлд хүрч чаддаггүй, хэлцэлд хүрснийгээ хариуцлагатай ажиллуулж чаддаггүй, хариуцлага ч тооцож чаддаггүй гэх дүр зураг хэн бүхний нүдэнд бууж, манай улс арчаагүй харагдаж байна.
“Бид Монголын эрх баригчид хууль зөрчиж Дорнодын ордыг хураан авсан хэргийг шийтгэж өгсөнд Олон улсын арбитрын шүүхэд талархаж байна” хэмээн Хан Ресурсын гүйцэтгэх захирал Грант Эдэй мэдэгдлээ. Тэрбээр “Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газар үүргээ биелүүлж байгаа эсэхийг цаашид сайтар хянах болно” хэмээн бахтай нь аргагүй хэлжээ.
Энэ талаар барууны хэвлэлүүдэд “Шинэ ерөнхий сайдаа томилсон Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэж хичээж байхад дахиад л тус улсын нэр хүндийг унагаасан хэрэг гарлаа” хэмээн бичсээр байгаа юм.
Монголын эрх баригчид эрдэнэс баялгаа иймэрхүү л маягаар ашиглаж, үр дүнд хүргэж байна даа.

Д.Идэр
Сэтгэгдэл (34)