Египетийн шүүх энэ сард явуулахаар товлогдсон парламентын сонгуулийг
хойшлуулах шийдвэр гаргажээ. Тэд тус улсын Үндсэн хуулийн дээд шүүх
Сонгуулийн тухай хууль нь үндсэн хуульд харшилж байна гэх мэдэгдэл
гаргасны дараа ийм шийдвэрт хүрчээ.
Египетийн шүүх энэ сард явуулахаар товлогдсон парламентын сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргажээ. Тэд тус улсын Үндсэн хуулийн дээд шүүх Сонгуулийн тухай хууль нь үндсэн хуульд харшилж байна гэх мэдэгдэл гаргасны дараа ийм шийдвэрт хүрчээ.
Сонгуулийг хойшлуулах ёстой гэсэн Захиргааны шүүхийн шийдвэрийн шүүгч Яахиа Дакроури танилцуулсан байна. Шүүх засаглагчид Сонгуулийн тухай хуулинд санал хураалт явуулах дүүргүүдийг тодорхойлсон нь хүний үндсэн эрхийг ялгаварлан зөрчиж байна хэмээн тайлбарлалаа.
Ингэснээр Египетийн сонгуулийн хороо санал хураах өдрийг дахин товлох ёстой болжээ. Сонгуулийн Дээд хороо шүүхийн байгууллагын шаардлагыг хүлээн авсан байна. Эрх баригчид сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах бөгөөд бэлэн болсны дараа хугацааг томилно хэмээн Дээд хорооноос мэдээлжээ.
Хуулийн төсөл хэзээ батлагдах нь тодорхойгүй байгаа тул энэ сарын 22-ны өдөр товлогдоод байсан сонгууль олон долоо хоногоор хойшлогдох нь ойлгомжтой болсон байна.
2011 онд анхны чөлөөт парламентын сонгуульд Мохаммед Морсигоор удирдуулсан “Исламын ахан дүүс” нам ялалт байгуулж автократ удирдагч Хосни Мубаракыг зайлуулссан. Мөн 2013 онд ерөнхийлөгч Мохаммед Морсиг засгаас буулгаж цэргийнхэн төрийн эргэлт хийснээс хойш тус улс шилжилтийнхээ сүүлчийн үе дээр яваа юм.

Д.Идэр