Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцовыг Москва хотод сүүлчийн замд нь үдлээ. Борис Немцов Кремлийн ойролцоо дөрвөн өдрийн өмнө буудуулж амиа алдсан билээ. Түүнийг Троекуровскомын оршуулгын газарт тавьжээ. Ёслолын арга хэмжээнд сөрөг хүчний намын нөхөд нь болон гэр бүлийн гишүүд нь оролцсон байна. Тэднээс гадна Немцовыг дэмжигч олон мянган хүн түүнийг дурсахаар цугларсан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг удаан хугацаанд шүүмжлэгч, дэд ерөнхий сайд агсан түүнийг өнгөрсөн баасан гарагт гадаа явж байхад нь дөрвөн удаа нуруунд нь буудаж хөнөөсөн юм. 55 настай улс төрчийг Кремлийн ойролцоо буюу Москва хотын харуул хамгаалалт өндөр бүсэд нэгэн бүсгүйтэй алхаж яваад амиа алдсан хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байсан.
Даваа гарагт Гадаад хэргийн сайд Сергей Лавров аймшигт хэргийг бүрэн дүүрэн шалгах болно хэмээн мэдэгдсэн бөгөөд үхлийн тухай мэдээлэлд 48 мянган ам.долларын шагнал амласан билээ. Москва хотод сарын дундаж цалин ойролцоогоор 960 ам.доллар байдаг байна.
Украйны модель Ганна Дурицка гэх эмэгтэй Немцовыг хөнөөх үед түүнтэй хамт байсан юм. Эмэгтэйг Оросоос гарахыг хориглосон гэж барууны хэвлэлүүд мэдээлж байна. Харин “Итар-Тасс” агентлаг сэжигтнээс мэдүүлэг авсан бөгөөд Киевт буцахыг зөвшөөрсөн хэмээн мэдээлжээ.
Энэ үеэр Польшийн сенатч Богдан Борусевич Москва виз олгоогүйн улмаас оршуулах ёслолд оролцож чадаагүй тухайгаа жиргэсэн нь Оросын нийгмийн сүлжээнд халуун сэдэв болж байна.

Өнгөрсөн ням гарагт Путиныг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан сөрөг хүчний томоохон улс төрч алуулсан хэрэгт ерөнхийлөгч Владимир Путиныг буруутгах хүн олон байгаа юм. Хэргийн дараа Оросын нийслэлд олон мянган хүн Путиныг эсэргүүцэн жагссан билээ.
Д.Идэр
Немцовын гэр бүл оршуулах ёслолын үеэр.
Оросын мянга мянган иргэн түүнд хүндэтгэл үзүүлэхээр иржээ.
Борис Немцов 2015 оны 02 сарын 27-ны өдөр үл мэдэгдэх халдагч этгээдэд хөнөөгдсөн дүр зураг.

Сэтгэгдэл (3)