Сар шинийн баяр дуусаагүй, золголт үргэлжилсээр байгаа энэ үед эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдөр буюу Эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Энэ хугацаанд гэмт хэрэг өсөх хандлагатай болдогийг Улаанбаатар хотын цагдаагийн газар онцоллоо. Энэ үеэр эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх буюу цагдан хорих байр ачаалал ихтэй болж эмэгтэйчүүд тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, танхайрч, гэр орондоо агсам согтуу тавьж, биенээ гэмтээх зөрчил ихээр илэрдэг байна. Ийм тохиолдол өнгөрсөн жилийн хувьд их байсан гэнэ. Тиймээс эмэгтэйчүүд маань согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж согтуугаар жолоо барьж хэрэг зөрчилд холбогдож болзошгүй гэдгийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхааруулж байна.
Мэдээж Мартын 8-нд цагдаагийн байгууллага шуурхай, өндөржүүлсэн байдалд шилжин ажиллах юм.
Мэдээж Мартын 8-нд цагдаагийн байгууллага шуурхай, өндөржүүлсэн байдалд шилжин ажиллах юм.
Д.Ундрах /24tsag.mn/