Бие даагчид болон УИХ-ын гишүүн Г.Уянга нар өнөөдөр төрийн ордонд сэтгүүчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүд "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаярыг уучлал үзүүлэхийг Ерөнхийлөгчид хүсэлт илгээхээр болжээ.
Г.Уянга гишүүн энэ талаар ярихдаа “Татварын хэргээр буруутгагдаж байсан Жастан Капла нарын гурван хүнд Ерөнхийлөгч уучлал үзүүллээ. Харин Ц.Мөнхбаяр бол улсад учруулсан хохирол байхгүй. Тиймээс энэ хүнд уучлал үзүүлээч гэсэн хүсэлтийг тавихаар боллоо. Нэмж хэлэхэд уучлал үйл явц нь хууль бус. Ерөнхийлөгч Монголын шүүх, цагдаа, татварын байгууллагыг үнэгүйдүүллээ. Хэрэг нь бүрэн шийдэгдээгүй байхад гол буруутнуудыг өршөөсөн. Хохирол барагдуулах нь тодорхойгүй байхад ингэж өршөөсөн нь Монголын төр гадныхны гар хөл болж байгаагын нэг илрэл. Тиймээс Ерөнхийлөгчийг үндсэн хуулийн цэцэд өгнө" гэлээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (11)