УИХ-ын гишүүн Г.Уянга болон бие даагч гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдэв. Тэд нийгэмд нилээн хурцадмал байдал үүсгээд байгаа асуудлууын талаар мөн байр сууриа илэрхийлсэн юм.
Тухайлбал, намрын чуулганы төгсгөлд бөөнөөр нь хэлэлцэж баталсан хуулиудыг шүүмжиллээ.
Жастин Капла нарын гурван хүнд уучлал үзүүлсэн юм чинь “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт ч мөн уучлал үзүүлэх ёстой гэж Г.Уянга гишүүн хэллээ. Учир нь Ц.Мөнхбаярт улсад учруулсан мөнгөн хохирол гэж байхгүй. Ер нь Ц.Мөнхбаяр хохирол огт учруулаагүй гэсэн юм.
Жастин Капла нарын гурван хүнд уучлал үзүүлсэн Ерөнхийлөгчийн шийдвэрийг дээрх гишүүд буруутгалаа. Учир нь Ерөнхийлөгч Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад хэргийн гол буруутанг уучилсан. Энэ нь эргээд Монгол улс хохирлоо төлүүлж чадахгүйд хүргэнэ. Ерөнхийлөгч энэ уучлалаараа Монголын шүүх, цагдаа, татварын газрыг үгүйсгэлээ. Одоо мөрдөгдөж буй хуулийг зөрчиж уучлал үзүүлсэн учраас Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийг цэцэд өгөхөөр болсон гэж дээрх гишүүд мэдэгдэв. Хэрвээ хууль зөрчсөн нь тодорхой болбол Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөх юм байна. Ерөнхийлөгчийг огцруулах бүрэн эрх нь УИХ-д бий гэдгийг тус гишүүд санууллаа. Ц.Даваасүрэн гишүүн энэ талаар "Гадны хүмүүсийн хэргийг анх удаа уучиллаа. Тэгвэл татварын хэрэгт холбогдсон монголчуудыгаа ингэж уучлаач. Гадныхан Монголд татвараа төлөхгүй байж болдог юм байна гэсэн жишгийг тогтоож байна. 2013 онд Рио Тинтогоос 400 гаруй тэрбум төгрөгөө авч чадаагүй. Энэ удаа ахиад авч чадаагүй байж тавиад явуулчихлаа. Тиймээс бид Ерөнхийлөгчийг огцруулахыг асуудлыг ярилцана" гэв.
Ашигт малтмалын хууль ч мөн Үндсэн хуулийг зөрчиж байгаа учраас цэцэд хандахаар болжээ.
Байгалийн баялагтай холбоотой битүүний өдөр батлагдсан хуулиуд хэд, хэдэн ноцтой өөрчлөлтийг авчирлаа гэж хэллээ. Энэ талаар Ц.Даваасүрэн гишүүн ярихдаа “Гачууртын ордыг ашиглахтай холбоотой хуулийг харахад л үнэхээр гадныхны гар хөлсөн болсон гэдэг нь мэдэгдэж байна. Эхлээд Гачууртын ордыг Урт нэртэй хуулиас гаргахын тулд Стратегийн ордод оруулна гэдэг хуулийн төсөл оруулж ирсэн. Ингэж 20 хувь болгоод дараагийн хуулийг нь оруулж ирж байна. Тэр нь Төрийн хувийг нөөцийн 5 хувийн татвараар солих. Үндсэндээ нэг хувиар ч сольж болно гэсэн үг. Энэ бол Гачууртын ордыг ашиглах гэсэн угсраа мэх. Манайхан үүнийг гадны гар хөл болж хийсэн. Гэтэл үүнийг Оюутолгой дээр дахин ашиглах гэж байна. Нөгөө Монголын талын 34 хувийг 1 хувийн нөөцийн татвараар сольж мэдэхээр байна. Ийм ноцтой хуулийг бид баталчихсан. С.Баярцогтын 17 тэрбумаар авч байгаа зөвлөгөө нь энэ” гэлээ.
Өрийн удирдлагын хуулийг баталснаар Өрийн таазыг нэмэгдүүлэх боломжтой боллоо гэдгийг тэд мөн санууллаа. МАН Засагт хамтрахаасаа өмнө өр нэмэхгүй гэж ярьж байснаа сая хэлсэн ярьснаасаа буцлаа. Өр зээлээ нэмэхгүйгээр улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргана гэж байсан чинь одоо 1.5 тэрбум доллар зээлэх гэж байна гэв.
“Ноён уул”-ыг ухуулахын эсрэг бүх хүчээ дайчилна гэж дээрх гишүүд хэлэв. Ерөнхийлөгч “Ноён уул”-ыг хөндөхгүй гэсэн амлалтдаа хүрээд үүнтэй холбоотой хуулийн төсөлд хориг тавих ёстой гэв. Ерөнхийлөгчийг хориг тавих болов уу гэсэн олон нийтийн хүлээлт байгаа гэж Г.Уянга гишүүн хэллээ.

С.Баярцогтыг огцруулах асуудлыг дахин өргөн барина
Дээр дурдагдсан асуудлуудын талаар УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэхдээ “УИХ-ын гишүүн Л.Цог гишүүн болон бид тав С.Баярцогтыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэтэл уг асуудлыг УИХ-ын гишүүн I pad дээрээ бөх үзээд суух явцад хэлэлцлээ. Нилээн олон гишүүн халамцуу байсан. Энэ үеэр Ашигт малтмалын тухай хууль болон Урт нэртэй хуулийг хэлэлцэж баталлаа.Уг хуулиудыг олон нийтийн анхаарлаас хөндийрүүлж хэлэлцэж болохгүй гэдэг байр суурьтай байсан бид. Мөн асуудлыг өргөн барьсан гишүүдийг байхгүйд нь энэ асуудлыг хэлэлцсэн. Тэгэхээр бид С.Баярцогтын асуудлыг дахин өргөн барина" гэв. Ц.Мөнхбаярт уучлал үзүүлэх ёстой
Жастин Капла нарын гурван хүнд уучлал үзүүлсэн юм чинь “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт ч мөн уучлал үзүүлэх ёстой гэж Г.Уянга гишүүн хэллээ. Учир нь Ц.Мөнхбаярт улсад учруулсан мөнгөн хохирол гэж байхгүй. Ер нь Ц.Мөнхбаяр хохирол огт учруулаагүй гэсэн юм.
Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөнө
Жастин Капла нарын гурван хүнд уучлал үзүүлсэн Ерөнхийлөгчийн шийдвэрийг дээрх гишүүд буруутгалаа. Учир нь Ерөнхийлөгч Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад хэргийн гол буруутанг уучилсан. Энэ нь эргээд Монгол улс хохирлоо төлүүлж чадахгүйд хүргэнэ. Ерөнхийлөгч энэ уучлалаараа Монголын шүүх, цагдаа, татварын газрыг үгүйсгэлээ. Одоо мөрдөгдөж буй хуулийг зөрчиж уучлал үзүүлсэн учраас Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийг цэцэд өгөхөөр болсон гэж дээрх гишүүд мэдэгдэв. Хэрвээ хууль зөрчсөн нь тодорхой болбол Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөх юм байна. Ерөнхийлөгчийг огцруулах бүрэн эрх нь УИХ-д бий гэдгийг тус гишүүд санууллаа. Ц.Даваасүрэн гишүүн энэ талаар "Гадны хүмүүсийн хэргийг анх удаа уучиллаа. Тэгвэл татварын хэрэгт холбогдсон монголчуудыгаа ингэж уучлаач. Гадныхан Монголд татвараа төлөхгүй байж болдог юм байна гэсэн жишгийг тогтоож байна. 2013 онд Рио Тинтогоос 400 гаруй тэрбум төгрөгөө авч чадаагүй. Энэ удаа ахиад авч чадаагүй байж тавиад явуулчихлаа. Тиймээс бид Ерөнхийлөгчийг огцруулахыг асуудлыг ярилцана" гэв.
Ашигт малтмалын хууль ч мөн Үндсэн хуулийг зөрчиж байгаа учраас цэцэд хандахаар болжээ.
Монголын төр гадныханд барьцаалагдсан байна
Байгалийн баялагтай холбоотой битүүний өдөр батлагдсан хуулиуд хэд, хэдэн ноцтой өөрчлөлтийг авчирлаа гэж хэллээ. Энэ талаар Ц.Даваасүрэн гишүүн ярихдаа “Гачууртын ордыг ашиглахтай холбоотой хуулийг харахад л үнэхээр гадныхны гар хөлсөн болсон гэдэг нь мэдэгдэж байна. Эхлээд Гачууртын ордыг Урт нэртэй хуулиас гаргахын тулд Стратегийн ордод оруулна гэдэг хуулийн төсөл оруулж ирсэн. Ингэж 20 хувь болгоод дараагийн хуулийг нь оруулж ирж байна. Тэр нь Төрийн хувийг нөөцийн 5 хувийн татвараар солих. Үндсэндээ нэг хувиар ч сольж болно гэсэн үг. Энэ бол Гачууртын ордыг ашиглах гэсэн угсраа мэх. Манайхан үүнийг гадны гар хөл болж хийсэн. Гэтэл үүнийг Оюутолгой дээр дахин ашиглах гэж байна. Нөгөө Монголын талын 34 хувийг 1 хувийн нөөцийн татвараар сольж мэдэхээр байна. Ийм ноцтой хуулийг бид баталчихсан. С.Баярцогтын 17 тэрбумаар авч байгаа зөвлөгөө нь энэ” гэлээ.
МАН өр нэмэхгүй гээд байсан яалаа
Өрийн удирдлагын хуулийг баталснаар Өрийн таазыг нэмэгдүүлэх боломжтой боллоо гэдгийг тэд мөн санууллаа. МАН Засагт хамтрахаасаа өмнө өр нэмэхгүй гэж ярьж байснаа сая хэлсэн ярьснаасаа буцлаа. Өр зээлээ нэмэхгүйгээр улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргана гэж байсан чинь одоо 1.5 тэрбум доллар зээлэх гэж байна гэв.
“Ноён уул”-тай холбоотой хуулийн төсөлд хориг тавих эрхтэй
“Ноён уул”-ыг ухуулахын эсрэг бүх хүчээ дайчилна гэж дээрх гишүүд хэлэв. Ерөнхийлөгч “Ноён уул”-ыг хөндөхгүй гэсэн амлалтдаа хүрээд үүнтэй холбоотой хуулийн төсөлд хориг тавих ёстой гэв. Ерөнхийлөгчийг хориг тавих болов уу гэсэн олон нийтийн хүлээлт байгаа гэж Г.Уянга гишүүн хэллээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (42)