Төрийн ордонд өнөөдөр арбитрын шүүхээс гаргасан Канадад төвтэй “Хан Ресурс” компанийн Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилсэн мөнгөтэй холбоотой шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газар, “Мон-Атом” компани хариуцагчаар татагдаж, дөрвөн жилийн өмнө эхэлсэн арбитрын хэргийн маргааны шийдвэр өчигдөр Парис дахь арбитрын олон улсын шүүхэд гарсан. Нэхэмжлэгч тал ньКанадын “Хан Ресурс”, “Төв Азийн уран” гэдэг компани юм. Тэдний нэхэмжлэлийн шалтгаан нь ашигт малтмалын ордын ашиглалтын лицензийг хууль бусаар хурааж авлаа гэдэг агуулгатай. Өнгөрсөн хугацаанд гурван ч удаагийн хуралдаан болсон. 2011 онд манай Засгийн газрын хүсэлтээр хэргийг хоёр хуваан хэлэлцэж шийдвэрлэхийг зөвшөөрсөн. Ингэхдээ харьяаллын маргаан буюу үнэхээр арбитрын хэрэг мөн эсэхийг тогтоох, түүний дараа нөхөн төлбөрийн маргааныг шийдвэрлэх. Үүний дагуу харьяаллын маргааны шүүх хурал 2012 оны тавдугаар сард эхэлсэн. Үр дүнд нь арбитрын маргаан мөн юм гэж тогтоосон юм. Харин дараагийнх нь 2013 оны арваннэгдүгээр сард Парис хотод болжээ. Анх нэхэмжлэл гаргагч тал 358 сая ам.долларын хохиролтой гэж мэдэгдсэн. Гэвч нөхөн төлбөрийн маргааны шүүхэд манай Засгийн газар үүнийг үндэслэлгүй гэж үзээд, тайлбарласан юм байна. Энэ бүгдийн эцэст өчигдөр шийдвэр гарахдаа хохирлын 80 сая ам.доллар, шүүх ажиллагааны зардлыг төлүүлэхээр болсноо мэдэгдлээ.
Маргааны гол сэдэв бол Дорнод аймагт байгаа ураны олборлолттой холбоотой бөгөөд энэ нь 2005-2006 онд үйл ажиллагаа явуулсан ашиглалт, хайгуулын лицензтэй ийм орд байсан.
Цаашид авах арга хэмжээний хувьд тодорхой шийдэлд хүрээгүй байгаа гэнэ. Шүүх хурал дөнгөж өчигдөр дууссан тул 116 хуудастай танилцуулгыг хүлээж аваад удаагүй байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын хувьд дараагийн шатанд давж заалдах боломжтой. Эсвэл нэхэмжлэгч талтай зөвшилцлийн ширээний ард суух эрх ч нээлттэй юм. Тийм болохоор дараагийн шатанд аль замаар нь явах вэ гэдгээ Засгийн газар хэлэлцээд шийдвэрээ гаргаад явна. Мөн шүүхийн шийдвэр болон ордын лицензийг хурааж аваагүй ажээ. Монгол Улсын төрийн эзэмшилд хадгалагдаж байгаа учраас Засгийн газар түүнийг аливаа хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах, олборлох эрх бий гэсэн үг. Магадгүй арбитртай холбоотой гарсан зардлыг гардуулах замаар хөрөнгө оруулах боломж нээлттэй байгаа ажээ.
Энэ үеэр Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Арбитрын шүүхэд ялагдчихлаа цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Шүүхийн шийдвэр дөнгөж өчигдөр гарсан. Манай талаас шүүхийн шийдвэртэй дөнгөж танилцаж байна. Шүүхийн шийдвэр 100 гаруй хуудастай. Дараагийн шатанд хандах арга хэмжээ нээлттэй байна. Мөн нэхэмжлэгч талтай ярьж яриа хэлэлцээ хийх эрх нь нээлттэй байгаа. Тиймээс дараагийн шатны арга хэмжээг ямар замаар явуулах вэ гэдгийг Засгийн газар ярилцаад арга хэмжээ авах болно.
-Ураны орд газрын лиценз яг одоо аль талын мэдэлд байгаа вэ?
Мөн шүүхийн шийдвэр тухайн ордын лицензийг хурааж аваагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талд өгөөгүй. Тэгэхээр энэхүү лиценз МУ-ын төрд, Засгийн газарт хадгалагдаж байна. Иймээс Засгийн газар уг лицензийг сонирхсон компани, сонирхсон улсад олборлох ашиглах, хөрөнгө оруулах боломж бололцоо нь нээлттэй. Арбитрын маргаан нь МУ-ын хувьд анхны маргаан биш. Тав дахь маргаан нь энэ.
-Арбитрын шүүхийг зардлыг гаргаж өгөх ёстой байдаг. Хэдэн төгрөг гарсан бэ?
-Тодорхой хэмжээний зардал гарна. Нийтлэг зах зээлийн ханшаараа бодогдож байгаа. Тодорхой хэлэх боломжгүй.
-Олон улсын шүүхээс буруу шийдвэр байсан гэж гарлаа. Тухайн үед лицензийг нь хурааж авсан хүмүүст ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-Монгол Улсын Засгийн газар чиг үүргээ л хэрэгжүүлсэн. Мэргэжлийн хяналтын байцаагчид тухайн үеийнхээ хууль тогтоомж, шаардлагад нийцүүлэн акт, дүгнэлтээ гаргаж байсан. Үүнийг шүүх хурлаар ч хэлсэн.
-Нэхэмжилсэн ам.доллараа хэзээ төлж дуусгах вэ?
-Тодорхой хугацаа байхгүй. Арбитрын шүүх хурлын процесс удаан. Гэхдээ цаашид ямар арга хэмжээ авахаас хамаарч шийдэгдэнэ.

Сэтгэгдэл (7)