Япон улсын Засгийн газрын "Соёлын өвийн үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв ордон барихаар боллоо. Өчигдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд Такэнори Шимизү нар гэрээнд гарын үсэг зуржээ. Ховд аймагт жүдогийн төв байгуулсанаар хөдөө орон нутгийн хүүхэд, залуучууд орчин үеийн спорт танхимд бэлтгэл сургуулилт хийхээс гадна улсын чанартай тэмцээн уралдаан зохиох боломж бүрдэх аж. Тиймээс нийт 92278 ам.долларын нэг давхар 362.39 ам метр талбай бүхий жүдогийн ордон байгуулахаар болжээ.
Сэтгэгдэл (2)