Хууль зүйн сайд болон Хүүл зүйн хүрээлэнгийн захирлын тушаалаар өчигдөр тус газарт ажилладаг ажилчдын тал хувийг нь орон тооны цомхтголд оруулжээ. Эх сурвалж мэдээлж буйгаар цаашид шаардлагатай гэж үзвэл дахин цомхтгол хийх гэнэ. Уг үйлдлийг Монгол улсын хэмжээнд хууль зүйн суурь судалгаа хийдэг, тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн шинжлэх ухааны ганц байгууллагыг үгүйсгэсэн, татан буулгасантай өөрцгүй шийдвэр байлаа хэмээн харж байна. Ийнхүү ажилчдаа олноор нь цомхтгох болсон шалтгаан нь өнгөрсөн нэгдүгээр сард хийгдсэн төсвийн тодотголын үеэр тус хүрээлэнгийн төсвийг танаж 500 сая төгрөг болгосонтой холбоотой хэмээн тайлбарлаж байгаа аж.
Гэвч хуулийн хэрэгжилт болон аливаа хууль эрх зүйн асуудлыг нарийвчлан судалдаг ганц байгууллагынхаа үйл ажиллагаа ийнхүү багасгасан нь сөрөг талтай байж болох юм. Одоогоор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар Э.Батбаяр ажиллаж буй бөгөөд тэрээр урьд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн албыг данхайлгахгүй гэж ярьж байснаасаа буцаж нэг газар хоёр дэд сайд томилж даргын суудлыг олшруулсан атлаа жирийн төрийн албан хаагчдыг эдийн засгийн хямрал нэрээр орон тооны цомхтголд оруулж байгаа нь олон нийтэд таалагдахгүй байна.

Сэтгэгдэл (3)