Монголын Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр зарлагдлаа. Уг хурлаар хөрөнгийн биржийн удирдлагуудын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх гэж байгаа аж. Тодруулбал өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш тус байгууллагыг удирдаж ирсэн гүйцэтгэх захирал Д.Ангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд шинэ хүнийг тавих зорилготой байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Харин түүний оронд Монголын хөрөнгийн биржийг хэн удирдах нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар мэдээллийг бид тун удахгүй эргэж мэдээллэх болно. Хурал 10:00 цагаас Сангийн яаман дээр болно.
Сэтгэгдэл (7)