24tsag.mn сайт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цахим ертөнцөд хамгийн алдартай 24 бүсгүйг нэрлэж байна. Бид бүсгүйчүүдийг ийнхүү нэрлэхдээ алдар цуу, нэр хүндээр нь бус цахим ертөнцөөр сайн, муу алинаар нь ч хамгийн олон удаа бичигдсэн болон бичсэн нийтлэл хэлсэн үг нь хамгийн олон хүнд хүрсэн зэрэг энгийн шалгууруудаар сонгосон болно. Ингээд Монголын цахим ертөнцөд алдаршсан 24 бүсгүйг танилцуулъя.
24tsag.mn сайт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цахим ертөнцөд хамгийн алдартай 24 бүсгүйг нэрлэж байна. Бид бүсгүйчүүдийг ийнхүү нэрлэхдээ алдар цуу, нэр хүндээр нь бус цахим ертөнцөөр сайн, муу алинаар нь ч хамгийн олон удаа бичигдсэн болон бичсэн нийтлэл хэлсэн үг нь хамгийн олон хүнд хүрсэн зэрэг энгийн шалгууруудаар сонгосон болно. Ингээд Монголын цахим ертөнцөд алдаршсан 24 бүсгүйг танилцуулъя.
Түүнийг олон охид бүсгүйчүүд хүндэлж, үлгэр дууриаллаа болгодог. Тэрбээр О.Содбилэг гишүүний эхнэр бус бие даасан бизнесмэн эмэгтэй гэдгээрээ илүү танигдсан. Энэ хэрээрээ Э.Туул олон нийтийн сүлжээнд хамгийн алдартай хүмүүсийн нэг юм.
Мисс Х.Бадамгэрэл даруухан нэгэн ч энэ жил топ модель болж цахим ертөнцөд алдаршив.
Улс орноо төлөөлөн "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд оролцсон Т.Батцэцэг ганц цахим ертөнцөд бус Монголын нийгэмд хамгийн их дуулиантай нэгэн байлаа. Түүнийг Монголын миссийн түүхэнд супер амжилт гаргана хэмээн шуугиж байсан ч хүлээлт талаар өнгөрсөн билээ. Т.Батцэцэгийг "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд оролцохоос нь эхлээд дуусах хүртэл цахим ертөнц зөвхөн түүгээр амьсгалж байв.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл бол зав гарвал бүжиглэнэ, завсар гарвал үглэнэ гээд олон сенсаацийн эзэн. Тэрбээр хамгийн сүүлд Б.Бат-Эрдэнэ гишүүнээс "тамхилаад" авсан нь оны шилдэг зураг болон мөнхөрсөн билээ. Мөн Мяньмарын ардчилсан үзэлтэн Ан Сан Су Чигийн өгсөн үнэтэй хаш чулуун зүүлтийг алга болгосон гээд түүнтэй холбоотой дуулиан тасрахгүй.
Түүнийг олон охид бүсгүйчүүд хүндэлж, үлгэр дууриаллаа болгодог. Тэрбээр О.Содбилэг гишүүний эхнэр бус бие даасан бизнесмэн эмэгтэй гэдгээрээ илүү танигдсан. Энэ хэрээрээ Э.Туул олон нийтийн сүлжээнд хамгийн алдартай хүмүүсийн нэг юм.
Мисс Х.Бадамгэрэл даруухан нэгэн ч энэ жил топ модель болж цахим ертөнцөд алдаршив.
Асашёорюү аваргын хайрыг татсан гэгдээд буй А.Урангоо бүсгүйг твиттер цахим сүлжээгээр мэдэхгүй хүн үгүй. Араасаа 14 мянга гаруй жиргээчийг дагуулж чадсан, чамгүй боловсролтой энэ бүсгүй гадаад улс оронд сурч төгссөн залуучуудаа эх орондоо ирж ажиллахыг уриалдаг ухаалаг нэгэн гэнэ.
Модель С.Төгс бол instgram болон facebook ертөнцөд жинхэнэ од. Түүний оруулсан нэг зураг хэдэн мянган лайкийг хоромын төдийд авдаг. Жинхэнэ модель утгаараа гэрэлтэж буй түүнийг зөвхөн цахим ертөнцөөр дамжуулан мэдэж авсан олон хүн байдаг.
УИХ-ын гишүүн Г.Уянга идэвхтэй сөрөг хүчин гэдгээрээ хамгийн алдартай. Хамгийн сүүлд л гэхэд С.Баярцогт болон Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөнө хэмээн мэдэгдэл хийж олны анхаарлыг татаад байгаа. Тэрбээр хийж буй ажил, хэлж буй мэдэгдлээ цахим ертөнцөд хамгийн түрүүнд тавьж цахим хэрэглэгчидтэй санаа бодлоо хуваалцдаг. Тиймдээ ч тэрбээр энэ жагсаалтад багтаж байна.
Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдын албан тушаалаас нь салгаж, нэр хүндийг нь хэдхэн сарын дотор "хог" болгосон охин бол 22 настай Д.Сарангэрэл. Түүний талаар энд бичсэн, бичээгүй хүмүүс хангалттай сайн мэднэ. Хар тамхины хэргээр хоригдож буй тэрбээр удахгүй суллагдана.
Жүжигчин Тамираагийн анхны гэргий гэдгээр та бидний сайн мэдэх жүжигчин Золзаяа мөн л цахим ертөнцөөр шуугиан таригчдын нэг. Тэрээр хэд, хэдэн эртэй хөтлөлцсөн, бааранд зодоон хийсэн гээд л факт олонтой бүсгүй.
Монголын сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд үргэлж бичигддэг дуучин Д.Отгонжаргал энэ жил "муу" зүйл хийснээрээ цахим ертөнцөд алдаршсан. Тодруулбал, тэрбээр МУГЖ Г.Ариунбаатартай амраглаж гэр бүл үймүүлэгч гэсэн нэрийг зүүсэн юм.
Хүссэн ч эс хүссэн ч энэхүү жагсаалтад заавал орох ёстой "эмэгтэй" бол Ганбууш мөнөөсөө мөн. Тэрээр төгс эмэгтэй хүн болох мөрөөдөлдөө хүрээд удаагүй байгаа бөгөөд хамгийн сүүлд БНСУ-д гоо сайхны мэс засалд орсон зургийг нь та бүхэн харж байна.
Буцалсан халуун усаар "шалз" тулаан хийсэн жүжигчин бүсгүйчүүд энэ онд хамгийн дуулиантай хүмүүс байв. 2014 он бүхэлдээ тэдний талаар ярьж, бичиж байлаа.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан бол цахим ертөнцөд алдартай хүмүүсийн нэг. Тэрбээр хийж буй нэвтрүүлгүүдээрээ олны талархал, дургүйцэл хоёрыг зэрэг хүртдэг нэгэн юм.
Б.Тэмүлүн гэх энэ бүсгүйг хүмүүс Sweetkitchen группээр нь андахгүй. Бялуу, хоол зууш хийх дуртай бүсгүйчүүдийн хамгийн том нэгдэл гэж болохоор энэхүү групп өдөр ирэх тусам хүрээгээ тэлсээр л байна.
"Цэнхэр үст" Э.Цэрэн нохойтой чаргаар Хойд туйлын цасан дундуур 300 км зам туулах уралдаанд өрсөлдсөнөөр цахим ертөнцөд жинхэнэ дуулиан тарьсан юм. Тэрбээр хийж буй үйлдэл, хэлж буй үгээрээ нь ер нь л алдартай.
СТА жүжигчин Г.Ундармаа саараасаа илүүтэй сайнаараа бичигддэг авхаалжтай бас хүнлэг бүсгүй. Түүний хэрэгжүүлж буй "Итгэлийн танхим" төсөлд олон хүн ам сайтай байгаа бөгөөд тэрээр хоёр эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулаад байгаа юм.
Мисс бүсгүйчүүд дуулиан шуугианд өртөхдөө амархан. Үүний нэгэн адил мисс Б.Бадамцэцэг ч цахим ертөнцийнхний анхаарлаас холуур өнгөрөөгүй юм.
Хээгүй, бас авъяаслагаараа гайхагддаг жүжигчин Б.Навчаа энэхүү жагсаалтад заавал бичигдэх хүмүүсийн нэг. Түүний хувийн амьдралаас авахуулаад бүтээсэн дүрүүд нь хүртэл цахим ертөнцөд сонихон хэвээр.
"Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин бол ТВ-ийн ч, цахим ертөнцийн ч алдартнуудын нэг. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн энэ бүсгүй 54 мянга гаруй дагагчтай авъяаслаг жиргээч юм.
Дээр хэлсэнчлэн хэлсэн үг, бичсэн зүйл нь хамгийн олон хүнд хүрдэг гэсэн шалгуурыг 100 хувь давах бүсгүй бол сэтгүүлч Б.Ганчимэг. Дажгүй сайн жиргэчихдэг энэ бүсгүйг сэтгүүлзүйн тогооныхон "Ярилцлагын хатан хаан" хэмээн өргөмжилдөг юм билээ.
Дуучин Ану буюу Б.Уранхолбоогийн фэйсбүүк page хуудас түүний гоё сайхан зургуудаар байнга шинэчлэгдэж байдаг. Хүмүүс түүнийг тун нууцлагаар жирэмслээд төрчихсөнийг одоо ч гайхдаг бөгөөд түүний жирэмсэн үеийн зураг нэг ч байдаггүй юм.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг бенз автомашин худалдан авсныхаа найрыг твиттер хуудсаараа гайхуулж хийсэн гэхэд болно. Үүнээсээ болж "Бенз" хэмээх хочийг хүртсэн эрхэм гишүүний тухай мэдээ мэдээлэл цахим хэвлэлээр олон удаа гарч байжээ. Тэрбээр хамгийн сүүлд "туулай агнаж", бүжиг бүжиглэж цахим ертөнцөд дуулиан тариад байна.
"Үүлэн үст" хочтой жүжигчин Б.Мишээлд хүмүүс шалтгаангүйгээр ам сайтай байдаг.
“Миссийн тэмцээн хаана болж байна И.Төгсөө тэнд” гэх хошин яриа миссүүдийн дунд байдаг. Үнэхээр ч миссийн титмийн цуглуулгатай болох дөхсөн мисс И.Төгсөөгийн талаарх сонин хачин цахим ертөнцөд олон уншигчтай.
"Үүлэн үст" хочтой жүжигчин Б.Мишээлд хүмүүс шалтгаангүйгээр ам сайтай байдаг.
“Миссийн тэмцээн хаана болж байна И.Төгсөө тэнд” гэх хошин яриа миссүүдийн дунд байдаг. Үнэхээр ч миссийн титмийн цуглуулгатай болох дөхсөн мисс И.Төгсөөгийн талаарх сонин хачин цахим ертөнцөд олон уншигчтай.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)