Дорнод аймгийн ИТХ-аар анхаарал татсан хэд, хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь Засаг даргыг огцруулах тогтоолын төсөл байлаа.
Дорнод аймгийн ИТХ-аар анхаарал татсан хэд, хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь Засаг даргыг огцруулах тогтоолын төсөл байлаа. МАН Дорнод аймгийн ИТХ-д олонхи болсон ч засаг даргын суудлаа авч чадаагүй. Тэд ирэх сонгуулиас урьтаж, орон нутгийн гүйцэтгэх засаглалыг гартаа авах гэж байгаа тухай яриа нэлээн эртнээс хүчтэй сонсогдож эхэлсэн. Тэгвэл энэ нь биелэлээ олж, АН-аас сонгогдсон засаг дарга С.Ганбатыг “амжилттай” түлхэн унагалаа.
Өөрөөр хэлбэл, засаг даргын суудлын хувь заяа ИТХ-ын хуралдаан эхлэхээс өмнө шийдэгдчихсэн гэхэд болохоор энэ шийдвэр уржигдархан биелэлээ олсон байна.
Ардчилсан намын хувьд ИТХ-д боломжийн суудалтай ч дотроо хоёр хуваагдчихаад байгаа тул намаасаа сонгогдсон засаг даргыг авч үлдэх найдвар тун бага байсан аж. Бүр хуралдааны үеэр зарим гишүүд мэдэгдэл хийгээд гарч одсон талаар эх сурвалж мэдээлж байна.
Гэхдээ хуралдаан эхлэх үеэр АН-ын бүлгийн дарга С.Итгэл “Наад зохион байгуулалтыг чинь хамгийн эхэнд бус, аймаг орны асуудлаа хэлэлцсэний дараа төгсгөлд нь болоё” гэж цаг авах арга талыг хайж байсан ч дэмжигдээгүй байна. Ийнхүү хурал сунжирсаар санал хураалт ил хэлбэрээр явагдаж, 28 төлөөлөгчийн 18 нь засаг дарга С.Ганбатыг огцруулах санал өгчээ.
Улмаар хуралдаанаас гарсан шийдвэрийг ИТХ-ын дарга уншиж танилцуулан, Ерөнхий сайдад өргөн мэдүүлж буйг зарласан байна.
МАН-ын бүлэг засаг дарга С.Ганбатыг Төрийн албаны тухай хуулийн 10.1, 17.1, 21.2, Газрын тухай хуулийн 33.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5.1, 78.1, 78.2, Концессын тухай хуулийн 18.5, 19.3, Засгийн газрын 2011 оны 62-р тогтоолын 4.3, 5.4, 1998 оны 188.3, Сангийн сайдын 2012 оны 239-р тушаалын хавсралтын 2,3-р заалтыг тус тус зөрчсөн тул огцрох ёстой гэж үзжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар С.Ганбат болон АН-ын бүлгийнхэн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, дээрх үндэслэлийг хуулийн байгууллагаар шалгуулж магадгүй байгаа аж.
Ийн аль эртнээс яригдсан МАН олонхтой Дорнод аймгийн ИТХ-аар засаг дарга С.Ганбатыг огцруулах саналаа нэгтгэж чадлаа. Улмаар хууль ёсоор засаг даргын үүргийг орлогч дарга М.Бадамсүрэнд түр шилжүүллээ
Гэвч ирэх сонгуулиас урьтаж энэхүү албан тушаалд хэн томилогдох вэ? гэдэг нь яахын аргагүй олны анхаарлыг төвд байна. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар “Хаанброй"-гийн гэдэг тодотголоор нь хүмүүс илүү мэддэг С.Отгонбаатарын нэр яригдаж байна.
С.Отгонбаатарын хувьд АН-ын хүн биш. Бас МАН-ын ч хүн биш. Гэхдээ аль ч намаас нь дэмжлэг ихтэй хүн юм. Юутай ч их хурлын сонгуульд нэр дэвшиж байсан, нам бус С.Отгонбаатарт тийм боломж үнэхээр бий юу?

24tsag.mn
Сэтгэгдэл (10)