Францын баруун өмнөд хэсгийн мужийн нэгэн айлаас таван нярайн цогцос олдсон нь орон нутгийнхнийг сэртхийлгэжээ. Энэ нь тус улсын хувьд нярай хүүхдүүдийг хөнөөсөн аллага хамгийн олон гарсан жилд тооцогдож байна.
Пүрэв гаргийн өглөө цагдаагийн албан хаагчид нярайн цогцос оллоо гэсэн дуудлагын дагуу Бордеаукс хотын ойролцоо орших Лоучатс хотын нэгэн айлд ирсэн байна. Аюулгүй байдал сахиулагчдыг ирэхэд дуудлага өгсөн эрэгтэй халуунаа барьдаг цүнхэнд нуусан нярайн цогцсыг олсон хэмээн мэдэгджээ. Гэвч цагдаа нар сэжиг авч мэдээлэл өгөгчийн байшинг нэгжиж эхэлсэн бөгөөд дахин дөрвөн нярайн цогцсыг хөлдөөгчинд хадгалж байсныг олжээ.
Францын эх сурвалжийн мэдээлснээр гэрийн эзэн болох 40 настай эрэгтэйг байцаахаар баривчилсан байна. Харин түүний 35 настай эхнэр нь эмнэлэгт хэвтэж байгааг тогтоожээ.
Сэжигтний хөршүүд түүний эхнэрийг яах аргагүй жирэмсэн байсан бөгөөд хэдхэн өдрийн өмнө гэртээ төрсөн хэмээн мэдэгджээ. Тиймээс бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд цүнхнээс олдсон хүүхдийг тэдний хүүхэд байж магадгүй хэмээн таамаглаж байна.
Харин үлдсэн дөрвөн нярай хэний хүүхэд болох болон тэднийг яагаад хөнөөсөн зэрэг нь тодорхойгүй байна. Цогцсуудын задлан шинжилгээний хариу баасан гарагт гарах бөгөөд нярай хүүхдүүдийн амьд төрсөн эсэх нь тодорхой болох юм.
Хосууд 13, 15 насны хоёр охинтой аж.

Д.Идэр