24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн яруу найрагчийн хувийн гэрэл зургуудийг дэлгэж байна. Энэ бол ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч юм. Түүний олон, олон сэтгэл хөдөлгөсөн дуу, шүлгийг бид мэдэх билээ. Ингээд түүний амьдралыг товч өгүүлэх хувийн гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг facelook танд олгож байна.
24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн яруу найрагчийн хувийн гэрэл зургуудийг дэлгэж байна. Энэ бол Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч юм. Түүний олон, олон сэтгэл хөдөлгөсөн дуу, шүлгийг бид мэдэх билээ. Ингээд түүний амьдралыг товч өгүүлэх хувийн гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг facelook танд олгож байна.
“Дайны жилд төрсөн нь”: П.Бадарч 1939 оны 10 дугаар сард Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн. Түүнийг 10 сард төрсөн гэж ижий нь хэлсэн гэдэг. Өөрөө ч дайны жилд төрсөн хүн гэж ярьдаг. Пунцаг гуайнх өөрийн нэг ч хүүхэдгүй бөгөөд дөрвөн өөр айлаас дөрвөн хүүхэд өргөн авч өсгөсөн юм. Тэр дөрвөн айлд хүүхэд ерөөсөө тогтддоггүй байсан ба Пунцаг гуайнд өгснөөр сая нэг зүгээр болсон гэдэг. Тэгэхээр их буянтай айл байсан байх нь. /Баруун талаасаа хоёр дахь цайвар дээлтэй нь/
“Лам аав”: Пунцаг гуайн хувьд тэр үедээ төвд, монгол бичиг мэддэг лам хүний тоонд ордог байв. Хожим айл, хүмүүст залагдаж маань, мэгзэм уншиж, засал хийдэг байсан гэдэг. Өөрөө бурханы тухай маш сайн ойлголттой байсан бөгөөд бурханы шашныг гүн ухаан, сэтгэл зүйн талаас нь мэддэг нэгэн байв. Ээж Цэвэгмид, аав Пунцаг, нэг ахын хамт.
“Дэлдэн шар”: Баянжаргалан сумын бага сургуульд нэлээд дэггүй байрын дэлдэн шар банди дөчөөд оны сүүлээр оров. Түүнийг Пунцагийн Бадарч гэдэг. Элдэв хорон, марзан үгтэй, хүн цаашлуулах дуртай, сахилгагүй түүнийг хэн ч шүлэг зохион бодлогоширон сууна гэж бодоогүй байв. Тэр үед Хэнтийн Дэлгэрхаан сумын залуус дээлээ их хөөргөж өмсдөг байсан гэдэг. Нэгэн удаа тийм хоёр залуу Пунцаг гуайнд буугаад, таахалзан явахад нь нөгөө дэлдэн шар мөр хэлхэж орхив.
Дэлгэрхааны дэгдээхэйнүүд
Дээлийг нь зассан гүүтэнгүүд
Дээлээ хөөргөсөн долдоохойнууд
Ингэж хэлснийхээ шанд нөгөө хоёр залууд хийстлээ алгадуудсан даа.
“Хэрлэн”: П.Бадарч багын шүлэг зохиол бичих авъяастай байсан ч энэ ажлаа нэлээд хожуу буюу 1960-аад оны үеэс эхэлсэн. Энэ оны сүүлээр “Утга зохиол, урлаг” сонинд залуу найрагч Пунцагийн Бадарч нэрийн дор “Хэрлэн” хэмээх шүлгээ нийтлүүлснээр маш их урам авч, үндсэн ажилдаа эргэлтгүй орсон.
“Онц хилчин”: Тэрээр олонд дурсагдан, мөнхөрсөн олон шүлэг, дууны үгээ хил дээр бичсэн гэхэд болно. 1971 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар Өмнөговийн Овоотын 7 дугаар отрядын клубын даргаар томилогдсон юм. Уран бүтээлч хүн эх оронч байх ёстой гэж боддог учраас хилийн манаанд зогсож буй олон дайчин эрстэй хамт байх хамгийн сайхан байсан гэж ярьдаг. Тэнд байхдаа “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Хилчин чамдаа”, “Саруул шөнийн дуу”, Застав минь баяртай” зэрэг дуу, шүлгээ бичиж байсан. Мөн Монгол улсын “Онц хилчин” билээ.
“Есөн эрдэнийн орон”: П.Бадарч 1999 онд Соёлын гавъяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртсэн. Түүнээс өмнө нэгэн алдарт шүлгээрээ Д.Нацагдоржийн шагналыг хүртсэн юм. Энэ нь “Есөн эрдэнийн орон”. Сүүлд Ардын уран зохиолч цол хүртсэн билээ.
“Парламент”: Ерөнхийдөө яруу найрагчдийн нэг имидж бол тамхи. Гэхдээ түүний хувьд нэлээд хожуу буюу 30 настайгаасаа тамхи татаж эхэлсэн. Нэг хайрцаг тамхийг хоёр өдөр татдаг. Харин шүлэг бичээд суувал, тамхийг татах биш ууна шүү дээ. Татдаг тамхи нь парламент.
“Донтолт”: Жараад оны үед богино өгүүллэгийн мастер гэгддэг С.Эрдэнийн санаачилгаар Зохиолчдийн хороонд уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Яруу найргийн гурав дахь өдөр” нэртэй арга хэмжээ болдог байв. Энэ нь залуу найрагчдийн шүлгийг сонсож, зөвлөгөө өгч, харилцан суралцдаг өдөр ба тэр үеийн залуу, өнөө үеийн ахмадууд болох Ш.Дулмаа, Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн, П.Бадарч нар аль хэдийнэ, цагаасаа өмнө ирээд дэвтрээ бариад сууж байдаг байв. Нэг ёсны донтож эхэлж байсан байх нь.
“Ханиа олсон нь”: Тэртээ 1959 онд анх бие биетэйгээ танилцаж айл гэр болон одоог хүртэл бие биенээ түшин ханилж байгаа юм. Гэргий Ичинноровтойгоо геологийн курст байхад нь хамт Хэнтий рүү явсан. Ичинноров гуайн хувьд жолооч байв. Ингээд л дурлалын эхлэл тавигдсан байна. Анх тусд гарахдаа П.Бадарч гуайг бодвол гэргий нь өөрийн гэсэн хувцасны шкафтай байсан гэдэг.
“Шүлэг дуусах мөч”: Яруу найрагчийн хамгийн сайхан үе нь юу вэ гэвэл шүлгээ бичиж дуусах тэр мөч гэж П.Бадарч гуай хэлэв. Олж харсан, ойлгож мэдэрсэн зүйлээ бодон бясалгаж олон өдөр, сар сэтгэлээс нь салж өгөхгүй байсан шүлэг нь цаасан дээр буух тэр мөч нь найрагч хүний амьд буйн тэмдэг болдог аж.
“Болно шүү дээ яахав, болж л байна”: Түүний хэлэх дуртай үг нь “Болно шүү дээ яахав, болж л байна”. Энэ зурган дээр Баабарт тэгж хэлээ юм болов уу даа. Мөн сайн яруу найрагч гэж боддог хүн нь Б.Галсансүх гэнэ шүү. Шүлэг найрагт нь алдаа оноо бий ч яруу найрагч хүний шинжийг өөртөө шингээсэн хүн гэж үздэг.
“Эхийн сэтгэл”: Ижийгээ өөд болсны дараа гэгээн дурсгалд нь зориулж нэгэн шүлгийг бичсэн юм. Тэр нь олигтой болоогүй юм байлгүй тэгсхийгээд мартагдсан. Харин түүнээс гучин жилийн дараа буюу 1996 онд “Эхийн сэтгэл” хэмээх алдарт шүлгээ тэрлэсэн юм. Түүнийг мэдэхгүй хүн монгол хүн бараг үгүй биз. Дор хаяж эхний дөрвөн мөрийг нь хэлнэ.
Ижий нь муу хүүгээ
Үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд
Ная наслахдаа зүүдлээгүй ээ...
“Хүрэл бурхан, Дожзовд судар”: Түүнд шүтэн залбирдаг хоёрхон зүйл байдаг. Нэг нь ээж нь хээрээс олж түүнд өгсөн хүрэл бурхан, нөгөөх нь аав нь өөд болохынхоо өмнө өгсөн, есөн эрдэнээр бүтээсэн “Доржзовд” судар юм.

Сэтгэгдэл (33)