24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаартаа монгол түмний бахархал болсон, тэр тусмаа олимп, дэлхийн аваргыг төрүүлсэн, Монголын боксын спортод асар их хувь нэмэр оруулсан нэгэн хүний маш нандин, хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол боксын спортын “Шилдэгийн шилдэг дасгалжуулагч”, ардын багш Дамдинжавын Банди юм. Ингээд түүний амьдралыг товч өгүүлэх хувийн гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг мэдээж facelook танд олгож байна.
24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаартаа монгол
түмний бахархал болсон, тэр тусмаа олимп, дэлхийн аваргыг төрүүлсэн,
Монголын боксын спортод асар их хувь нэмэр оруулсан нэгэн хүний маш
нандин, хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол боксын спортын
“Шилдэгийн шилдэг дасгалжуулагч”, ардын багш Дамдинжавын Банди юм.
Ингээд түүний амьдралыг товч өгүүлэх хувийн гэрэл зургуудтай нь
танилцана уу. Энэ боломжийг мэдээж facelook танд олгож байна.
“Эрээн цамц, хүрэн пиджак”: Д.Банди 1948 онд Булган аймгийн Тэшиг сумын нутаг Цалам хэмээх газар Ардын хувьсгалын ахмад зүтгэлтэн Дэлгэрийн Дамдинжавын дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Долоон настайдаа буюу 1955 анх Тэшиг сумынхаа бага сургуульд орсон юм. Эрээн цамц, хүрэн пиджак хослуулсан багын зураг. Зурган дээр үндсэн имиджээ олоогүй байгаа нь.
“Ноомхон”: Д.Банди арван жилээ төгстлөө гурван сургууль дамжсан. Эхлээд Тэшиг сумын дөрвөн жил, 1959-1962 онд Хутаг сумын долоон жилийн дунд сургууль, 1965 онд Булган хотын арван жилийн дунд сургуулийг тус тус дүүргэсэн. Нөгөө эрээн, шоотой цамц, хүрэн пиджак хэвээрээ шүү. Хуучны улс ямар одоогийнх шиг олон хувцас сольж өмсөх биш. Үе дамжин уламжлагдан өмсдөг байсан. Гэрэл зурагчны “ноомхон” команд уу?
“Чшшш хичээл хийж байна”: Энэ зураг нэг л танил санагдахгүй байна уу? Нэгэн үе байлдан дагуулж байсан “Би чамд хайртай” уран сайхны киноны Дэлгэр л буугаад байх юм. Д.Банди дунд сургуульд байхдаа юун бокс битгий хэл зодоон, цохионоос тэс хөндий математик, геометрийн хичээлдээ дуртай, түүндээ ч их сайн байв. Зургийг харахад “Чшшш хичээл хийж байна”.
“Математикч”: Тэрээр математикийн хичээлдээ маш сайн гэсэн давуу талаа хөгжүүлэхээр МУИС-ийн Физик-Математикийн сургуульд 1965 онд элсэн орлоо. Өөрийнх нь хэлснээр тэр үед хөдөөний бор хөвүүн Монгол улсын их сургууль гэдэг нэрийг сонсоод л их л догдолж байсан гэдэг. 1970 оны 9 дүгээр төгсөлт.
“Матиас бокс руу алхаад марш”: Үндсэн имиджээ МУИС-д оллоо. Энэ нь түүний сахал. Тэрээр математикаас бокс руу хэрхэн урвасан нь тун энгийн. Түүнийг нэгдүгээр курст байхад МУИС-д боксын секц хичээллэж эхэллээ гэсэн зарлал гарав. Д.Банди сонирхолдоо ч юм уу, зөн совиндоо ч юм уу ямар ч гэсэн нэг зүйлд хөтлөгдөн биеийн тамирын заал руу орж боксын секцэнд бүртгүүлэх нь тэр. Одоо бодоход тэр алдаагүй мэргэн сонголт хийжээ. /Энэ зурагнаас хойш сахлаар дагнана/.
“Анхны алтан бүс”: Тэрээр 1966-1976 он хүртэл боксчны карьераа үргэлжлүүлсэн. Энэ хугацаанд Монгол улсын долоон удаагийн аварга, Азийн тивийн мөнгөн медаль, мөн Румыны “Алтан бүс” тэмцээний анхны алтан бүсийг эх орондоо авч ирсэн юм.
“Олимпод”: Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс удаа дараа алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. Мөн 1972 оны Германы Мюнхен, 1976 оны Канадын Монреалын олимпод тамирчнаар амжилттай оролцсон. Мюнхений олимпийн дараа 1973 онд Спортын мастер, Монреалын олимпийн өмнө буюу 1975 онд ОУХМ цол хүртсэн.
“Хамгаалалт”: Нягт хамгаалалт. Д.Банди тамирчин байхдаа рингенд 200-гаад удаа тулалдаж 160 орчим ялалт байгуулсан.
“Накаут”: Өрсөлдөгчөө тэнэтэл цохин газар унагаачихаад гарын үсгээ зурж дурсгал болгон үлдээх ч сайхан юм байна шүү.
“Олон мэргэжилтэн”: 1976 онд Улсын багшийн дээд сургуулийн Биеийн тамирын факультетийн дасгалжуулагч, багшийн ангид эчнээгээр сурч 1981 онд төгссөн. Тэгэхээр боксын дасгалжуулагч, тамирчин, математикч болж таарах нь.
“Хамраараа”: Түүнээс яагаад боксчин болох болсон тухай асуухад хажууд нь хамт байсан Энхбаатар хэмээх боксын мэргэжилтэн “Д.Банди багш багадаа орноос унасан юм. Унахдаа хамраараа унаж л дээ, ингээд цохилт аваад бокс руу татагчихсан юм” хэмээн хонигносон юм.
“Дасгалжуулагч”: Тэрээр Монгол улсын шигшээ багийн тамирчин байхдаа л Замчин нийгэмлэгийн цагийн дасгалжуулагчаар ажиллаж байв. Мөн 1976 оноос хүүхэд залуучуудын, 1980 оноос Октябрийн районы ахлах, 1985 оноос Сэлэнгэ аймгийн боксын дасгалжуулагч, 1987-1989 онд Улаанбаатар хотын БТСХ-ны орлогч даргаар ажиллаж байлаа.
“Алтан бээлий”: 1989 онд Замчин нийгэмлэгийн боксын дасгалжуулагчаар ажиллаж эхэллээ. Энд ажиллаж байхдаа УБТЗ-ын ХЗЭХороогоор ивээн тэтгүүлж МОнголын анхны боксын клубыг байгуулсан юм. Энэ нь “Алтан бээлий” клуб юм. 1990 он 1 дүгээр сарын 1-нээс албан ёсоор нээсэн юм.
"Тамирчид": "Алтан бээлий" клубын тамирчид ОУ-ын чанартай олон уралдаан, тэмцээнд амжилттай оролцдог байв. Нэг ёсны боксчдын явж үзээгүй орнуудаар тоглолт хийдэг байв.
“Бэлтгэл”: Сөгнөгөрт. 1974 он. Боксын тамирчид бэлтгэлд гарсан үе.
“Бөх”: Д.Банди боксын хажуугаар үндэсний бөхөөр барилдаж байлаа. Хүч, тэнхээ ихтэй, нуруулаг байс ан болохоор тун дажгүй ноцолдчихдог байв. Ингэхээр дасгалжуулагч, математикч, боксчин, бөх болчихлоо.
“Хонгор мээн”: Д.Банди багшийн гэргийг Д.Долгоржав гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй. Илэн далангүй шударга эмэгтэй. Гэргийтэйгээ тамирчин ахуй үедээ танилцсан бөгөөд одоо хоёр хүү, дөрвөн охины эцэг, эх болжээ. Д.Долгожав гуайг бага хүү нь “Хонгор мээн” хэмээн дуудна. Үүнийг нь боксынхон мэддэг учраас дууриан дуудах нь ч бий.
“Аав багш”: Д.Банди багш гавъяат тамирчин Э.Бадар-Ууганд аав шиг нь байдаг хүн. Ганц Э.Бадар-Ууган ч гэхгүй ер нь шавь нартаа их санаа тавина. Харин сонин, хэвлэлээр өөрийг нь Э.Бадар-Ууганы эсрэг болгон бичдэгт дургүйцдэг тухайгаа ярьсан. Түүний бахархал бол шавь нар нь.
“1200”: Д.Банди багшийн гараар нийтдээ 1200 гаруй тамирчид бэлтгэгдэж, хүмүүжсэн. Үүн дотроос Э.Бадар-Ууган, П.Сэрдамба гэсэн хоёр хөдөлмөрийн баатар, Т.Үйтүмэн, У.Мөнх-Эрдэнэ, Т.Төгсцогт нарын 20 орчим гавъяат тамирчин, 40 гаруй ОУХМ, 80 гаруй спортын мастер, 600 гаруй зэрэгтэй боксчид байдаг.
“Цусан өшөө”: Д.Банди багшийн доор Д.Отгондалай Тайландын Бангкок хотод болсон “Эзэн хааны цом”-д оролцохдоо 2 дугаар тойрогт 2007 оны “Чикагогийн ДАШТ”-нд Э.Бадар-Ууганыг булхиагаар ялсан Оросын тамирчин Водапяновыг ялсан. Тэр үед Д.Банди багш Монгол руу 2008 оны Бээжингийн олимпод оролцсон тамирчид, дасгалжуулагчдийг хариуцаж явсан, амжилтанд хүрэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн Б.Энхбаатар руу “Водапяновыг Д.Отгондалай ялчихлаа” гэж мэссэж бичжээ. Хариуд Б.Энхбаатар:
“Усан согтуу оросоос
Цусан өшөө авсан
Тосон бор хүүдээ
Алтан медаль хүсье” хэмээн бичжээ. Ерөөл оршиж Д.Отгондалай тус тэмцээнд түрүүлсэн билээ.
“Бид ялна”: Олимпийн анхны аварга, дэлхийн аваргын мөнгөн медаль, хамгийн сүүлд л гэхэд Д.Банди багшийн удирлаган доор 2010 онд “Оюутны дэлхийн аварга”-ын тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэн багаараа тэргүүн байр эзэлж урд өмөн нь байгаагүй гайхалтай амжилтыг үзүүлсэн. Монголын боксын спортын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан. Одоо хэдийгээр гавъяаныхаа амралтанд гарсан ч түүний зөвлөгөө тамирчдад хэзээд чухал. Одоогоор бол “star” юм даа. Бид ялна.

Сэтгэгдэл (47)