Өдрийн зурхай: Үс авахад сайн

2012 оны 2 сарын 11
Аргын тоолол: Даваа гараг. Хоёрдугаар сарын арван нэгний өдөр.
Билгийн тоолол: Сумъяа гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сарын  арван есний өдөр.
Жил өдөр: хар бар
Суудал, мэнгэ: төмөр, таван шар
Барилдлага: үл тохирох
Шүтэн барилдлага: сансар
Үс авах: бодийн төрөл олж, сайн хүнтэй учирна.
Өдрийн үр: Замд гарах худалдаа хийх мэт зөөлөн үйлд сайн. Эхнэр авах, үхэгсдийн үйлийг тэвч. Бүсгүй хүний сүлд гараг тул хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, буяны үйл зэрэгт сайн. Харин хол замд явах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, шарил шатаахад муу. Өмнө зүгт зүгээр, бусад зүгт анхааралтай явах ёстой.
Нар ургах, шингэх цаг: 08:08-18:05
Сар ургах, шингэх цаг: 22:41-09:08
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...
    ...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.