24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийнхаа дугаарт Монголын хамгийн олон шүтэн бишрэгчидтэй нэгэн амьд хөгжмийн хамтлагийн гоцлол дуучны гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол дуучин Б.Батчулуун юм. Тэднийг хүлээсэн маш удаан хүлээлтийн хариулт болгож фэнүүддээ “Нандин шүтээн” хэмээх тоглолтоор бэлэг барьж байгаатай холбогдуулан дуучин Бачкаг энэхүү булангийнхаа зочноор сонголоо. Ингээд түүний амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn facelook танд олгож байна.

“Үргэлжлэл”: Түүний өвөөг Г.Жамъян гэдэг. Төрийн их хуурч, морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, төрийн соёрхолт хүн. Харин аавыг нь Ж.Батсайхан гэдэг ба нэгэн үе байлдан дагуулж байсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагч юм. Харин урлагийн ертөнцөд үе дамжин зүтгэж буй нь энэ гэр бүлийн үргэлжлэл нь мэдээж бидний мэдэх “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун.
“Хувийн хэрэг”: Бачка Хөгжим бүжгийн коллежид сурдаг байсан. Өөрийгөө их муу сурлагатай хүүхэд байсан гэдэг. Тухайн үед мэргэжлийн багш нар нь рок хөгжимд төдийлөн дуртай бус байсан ба Бачкагийн хувийн хэрэг дээр авъяас муу, сонсгол дунд зэрэг ер нь л олигтой тодорхойлолт байдаггүй. Авъяастай үгүй нь хувийн хэргийн тодорхойлолтоор хэмжигддэггүй гэдэг нь хожмоо харагдахаар барах уу.
“Янаг цэцэг”: Салхинд согтон найган дэлбээлсэн
Сайхан үнэрт янаг цэцгийг
Сэмхэн ширтэх чамдаа зориулж
Сэтгэл догдлон бэлэглэж билээ
Б.Батчулууны алдартай дуунуудын нэг “Янаг цэцэг” дуу түүний зохиосон хамгийн анхны дуу юм. 1987 онд долдугаар ангид байхдаа аяыг бичиж байсан ба үгийг нь гамин Батаа хэмээх доод айлынх нь ах зохиож өгч байжээ. Долдугаар ангийн 13, дөрөвтэй бяцхан хүүгийн зохиосон энэ дуу одоо хүртэл дуулагдсаар байгаа нь гайхамшиг биш гэж үү.
“Ямар сонин дуу дуулдаг юм бэ?”: “Янаг цэцэг” хэмээх анхны дуугаа зохиосноос хоёр жилийн дараа буюу 1989 онд нэгэн тоглолтон дээр дуулсан юм. Тухайн үедээ энэ дууг хүмүүс нэг их хүлээж авахгүй байсан. Тоглолтон дээр дуулснаас хэд хоногийн дараа автобусны буудал дээр хажуу айлынхаа охинтой таартал нөгөөх нь “Чи дуулж муулаад л тэ, ямар хачин сонин дуу дуулдаг юм бэ?” гэж нам унтраасан гэдэг.
“Хос хунгийн дууль”: “Хос хунгийн дууль”. Энэ дуу бол тухайн үеийн залуусыг жинхэнэ галзууруулсан гэхэд болно. Одоо ч ялгаагүй. Алдарт дуугаа Бачка ердөө есдүгээр ангид байхдаа л хийж байсан. “Никитон” хамтлаг энэ үеэс л жинхэнэ утгаараа цөм авч эхэлсэн юм. Харин хоёр, гурван жилийн өмнө шоолж, доёолоод байсан нөгөө охид шоолох битгий хэл дурлаж, хайрлаж хуйларч эхлэв.
“Ганган Бачка”: Тэр үеийн Бачка хэдий тарчиг байсан ч гандан буурахгүй их ганган гэж жигтэйхэн. Кноптой гутал, өргөн мөртэй хүрэм гээд л.
“Рокуудын шоу”: Олон жил рок, амьд хөгжмөөр донсолгосон “Никитон”-ы фэнүүд маш олон. Нууц дуранд өртсөн нь гэдэг зураг.
“Бачка Америк руу”: Төгөлдөр хуурын аялгуу, амьд хөгжмийг мэдрүүлж, гайхалтай хүчтэй бөгөөд уянгалаг хоолой, гайхамшигтай сайхан дуунуудаар залуусыг тэр чигт нь байлдан дагуулж, нурааж байсан нь “Никитон” хамтлаг. Гэтэл гэнэтхэн хамтлагийн дуучин Б.Батчулуун Америк явчихав. Гэсэн ч үнэнч хөгжөөн дэмжигчид нь дууг нь сонсож, дуулсаар л байлаа.
“Долоон жил”: Бачка Америк явснаа зөв шийдвэр байсан гэж боддог. Долоон жил Америкт байсан, хөгжсөн, үзэл бодол саак болсон. Мөнгө олох гэсэндээ биш өөрийгөө нээж, өөр нийгэм ямар байдгийг мэдэх хүсэл зорилгод хөтлөгдсөн.
“Никитон эргэж ирэв”: Америкаас ирээд шуугиан тарьсан гайхалтай нэгэн дуу хийсэн. Тэр нь “Аргагүй сайхан Бурмаа”. Дууныхаа талаар ярихдаа “Тун дажгүй дуу болсон, Э.Одгэрэлийг 500 ногооноор тоглуулсан. Э.Одгэрэл бол миний найз л даа тэгээд л хямдхан тоглож өгсөн юм. Бурмаа гэдэг нэр жаахан хөдөөнийх ч аянд нь яг тараад байсан юм” гэжээ.
“Урт настай”: “Никитон” эргэн ирж уран бүтээлээ хийж эхэлсэн нь олон жил хүлээсэн фэнүүдийнх нь хувьд жинхэнэ сюрприз байсан юм. Ер нь түүний дуунууд их урт настай хэдий хүнд ч гэсэн монголчууд дуулсаар, сонссоор л байдаг.
“Нандин шүтээн”: “Хүүе жолоочоо хурдаа жаахан хасаад өгөөч
Хүрэх газраа би хурдан очмооргүй байна
Үнэндээ би өөр хүүхнээс хариж явнаа
Үгүй ээ энэ бол хайр биш байсан
... Нулимстай гараараа зүүж өгсөн
Нандин шүтээн намайг өршөө...”
Түүний алдартай бүтээлүүдийн нэг бол яахын аргагүй “Нандин шүтээн” дуу. Үгийг нь “Хос хунгийн дууль” дууны үгийг мөн зохиосон рок мангас Р.Мөнхсайхан зохиосон юм. Одоо болох тоглолтоо энэ дууныхаа нэрээр нэрлэжээ.
“Тайлбаргүй”: Энэ зураг тайлбаргүй.
“Аав Ж.Батсайхан”: Түүний аавыг Ж.Батсайхан гэдэг. “Сити” дээд сургуулийн Эстрад хөгжмийн тэнхмийн багш, дэд профессор юм. Мөн монголын нэгэн цаг үеийн алдарт хамтлаг “Соёл-Эрдэнэ”-ийн анхдагч юм. Хүүгийнхээ талаар “Бачкагийн дуунууд их сайн дуунууд байдаг, ая, үг гээд их өвөрмөц ондоо, би хүүгээрээ бахархдаг, сайн уран бүтээлч гэж боддог” хэмээсэн юм.
“Аав хүү хоёр”: Түүнийг төрийн соёрхолт дуучин Д.Болдтой үеэлүүд гэдгийг олон хүн мэдэх биз. Тэр ч утгаараа дүүгийнхээ нэгэн клипенд эцгийнхээ хамт тоглосон юм.
“Шинээр”: Америкт гэр бүлээрээ амьдарч Б.Мянхай гэсэн хүү төрүүлсэн ч эхнэрээсээ салж шинэ амьдрал эхлүүлсэн юм. Амьдрал л юм чинь юу ч болж болно шүү дээ.
“Фэнүүдэд”: “Никитон” хамтлагийн фэнүүдэд.
“Цорын ганц”: 2012 оны гуравдугаар сарын 6-н буюу ирэх мягмар гаригт “Никитон” хамтлаг “Нандин шүтээн” хэмээх олон жил хүлээлгэсэн тоглолтоо хийхээр болоод байгаа юм. Цорын ганц “Никитон” цорын ганц удаа.

Сэтгэгдэл (41)