Есдүгээр Богд таалал бариад зургаа хонож байгаа ч монгол туургатны буддын шашинтнууд “амьд байгаа” гэж үзэж байна. Халимаг, буриад лам нар түүнийг бодол бясалгалын байдалд орсон гэж үзэж байна. Гандан хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “Богдын таалал болсонд харуусахгүй, дараагийн дүрд хувилах цаг нь болоод явсан” гэж хэлж байсан. Энэ мэтээс үзвэл Богдын бие цогцос одоо тугдам буюу бясалгалын байдалд орсон бололтой.
Богдыг таалал төгссөнтэй холбогдуулж монгол туургатны буддын шашны тэргүүн, хамба нар манай улсад иржээ. Тэдний дундаас Бурхан багшийн алтан сүмийн тэргүүн, Дилав хутагтын хойд дүр, Халимагаас ирсэн Тело Түлкү ринбүүчи есдүгээр Богдын талаар дараах үгийг хэлжээ. “Монголын бурхан шашны тэргүүн Богд одоо оюун бясалгалдаа тугдам байдалтай амьдарч байна. Түүний зүрх цохилохгүй, амьсгал хураасан ч гэлээ цогцос нь муудах шинж огт алга. Амгалан нойрсож байгаа хэрэг” гэсэн байна. Халимагийн төрийн удирдлагууд Далай ламд хандан эмгэнэл илэрхийлсэн байна. Эмгэнэлд “Богдын Халимагт хийсэн айлчлал нь манай буддын шашны хөгжилд түлхэц болсон” гэжээ. Мөн сүсэгтэн олон түүний хойд дүр төрж, олон түмэнтэйгээ хамт байхыг хүсч байгааг дурдсан байна.
Тугдам буюу бясалгал оюуны амьдралын бодит жишээг монголчууд бид сайн мэднэ. Итгэлт хамбын цогцсыг 2002 онд олж нээхэд бие нь дөнгөж оршуулсан мэт бүтэн байжээ. ОХУ-ын эрдэмтэд учрыг тайлахаар дөрвөн ширхэг үс, дөрвөн грамм гуужсан арьс, хумсны хэсгийг авч судлахад амьд хүнийхтэй ижил үр дүн гарч шуугиулсан гэдэг. Түүнээс хойш дахин хоёр жилийн хойно шинжлэхэд мөн л анхны үр дүн гарч, юу ч өөрчлөгдөөгүй учраас эрдэмтэд “бууж өгөөд”, дахин хөндөхгүй байхаар болжээ. Хүн төрөлд 75 наслаад, газрын хэвлийд 75 жил унтаад, 2002 оноос олон нийтийн анхааралд орсон Итгэлт хамбад Дашнямтай өдрүүдэд буюу жилдээ найман удаа л мөргөдөг. Нээгдсэнээс хойш зургаан жилийн дотор дэлхийн эргэн тойрноос зургаан сая орчим хүн ирж мөргөсөн гэнэ. Гэхдээ тэд яагаад, юунд залбирч байгаагаа бараг ойлгохгүй ч гэлээ ер бусын уулзалтыг хийгээд буцдаг хэмээн Буриад Оросын бурхны шашинтны дээд холбооны удирдлагууд тайлбарлажээ.
Таалал бариад долоо хоноогүй байгаа есдүгээр Богд өнөөдөр яг л Итгэлт хамбын биетэй адил байдалд орсон гэж монгол туургатнууд тайлбарлажээ. Д.Чойжамц тэргүүтэй албан ёсны комиссоос оршуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байгаа ч занданшуулж оршуулна гэсэн албан бус эх сурвалжийн мэдээлэл бий. Итгэлтийн хүү Дашдорж хамба өөрөө хувилгааны 12 дахь үе байсан аж, харин Богдын 10 дугаар дүр Монголд төрнө гэж Жэвзүндамба өөрөө айлдсан юм. 80 насандаа мөнх бусыг үзүүлсэн Богд удаан хугацаанд бие нь өвдөж байсан аж.