БНХАУ-д амиа алдсан монгол эмэгтэйн хэргийн мөрөөр бид БНХАУ-ын Эрээн хотыг зориод ирсэн. Улмаар уг эмэгтэйг биеэ үнэлэгч биш байсан төдийгүй гурван хүүхэд, нөхрийн хамт амьдардаг жирийн л нэг монгол эмэгтэй байсан талаар онцолсон.
Харин хэрэгтнийг Хятад улс даяар эрэн сурвалжилж байгааг сурвалжлагынхаа явцад олж мэдсэн ч өчигдөрхөн сэжигтэн этгээдийг саатуулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, өчигдөр Монгол Улсаас Эрээн хотод суугаа консулын газрынхан БНХАУ-ын Консулын газрынхан болоод цагдаа нар уулзаж, хэргийн талаар мэдээлэл солилцсон байна. Энэ үеэр Хятадын талаас сэжигтэн этгээдийг мянга гаруй километрийн цаанаас баривчилсан талаар хэлжээ. Улмаар гэмт хэрэгтэн хэргээ хүлээгээд байгаа аж.
Дашрамд хэлэхэд, Хятад улс даяар 170 см өндөр, 35 орчим насны залууг энэ хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)