БНСУ-ын Чонжү хотын Гыммангдунг дүүрэгт энэ сарын 17-ны 16:00 цагийн орчимд мотоцикль унан замын хөдөлгөөнд оролцож байсан монгол залуу зам тээврийн ослоор амиа алдсан гэх харамсалтай мэдээлэл байна. Талийгаач 29 настай бөгөөд БНСУ-д сурч байжээ. Сүүлийн жилүүдэд гадны улсад манай улсын иргэд зам тээврийн осолд орж нас барах тохиолдол ихсээд байгааг холбогдох албаныхан онцолж байна.
Д.Дуулим