Хонконгийн шүүх эцэг эхийгээ зууханд шарж хөнөөсөн 31 настай төгөлдөр хуурч Хенри Чауд бүх насаар хорих ял оноожээ. Түүнийг хүний амь бүрэлгэсэнээс гадна хүний ёсноос гадуур харгис гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан байна. Учир нь гэмт хэрэгтэн эцэг эхийгээ хөнөөгөөд, үе мөчөөр нь салгасны дараа давсаар амталж шарах зуухандаа чанасан нь тогтоодсон аж.
Хенри Чау 2013 оны гуравдугаар сарын нэгний өдөр хүний санаанд оромгүй энэхүү харгислалыг үйлдсэн юм. Аймшигт аллага болсноос хойш хоёр долоо хоногийн дараа хохирогсдын толгойнуудыг Хенри Чау найзынхаа эзэмшдэг байранд хөлдөөгчинд хадгалж байсан нь илэрсэн аж. Тэрээр найзыгаа сэжиг авахаас сэргийлж 63, 65 настай эцэг эхийнхээ шаралгүй үлдсэн цогцсуудын мөчнүүд дээр давс цацан хуванцар хайрцагт хийсэн байжээ.
Хенри Чау эцэг эхийгээ хөнөөх үедээ өөрийнхөө дарах дуртай төгөлдөр хуурын аяыг сонсож байсан хэмээн мэдүүлжээ. Гэвч яагаад тэднийг хөнөөсөн болон шарж идсэн эсэх тухай тодорхой мэдээлэл яригдаагүй байна.
Д.Үжин
Сэтгэгдэл (10)