Жүжигчин Анжелина Жоли хоёр жилийн өмнө хорт хавдраас сэргийлэхийн тулд хоёр хөхөө тайруулж байсан. Тэгвэл олны хайртай кино од мөн л энэ шалтгаанаар өндгөвчүүд болон умайн гуурсан хоолойгоо авахуулсан тухайгаа олон нийтэд зарлалаа.
39 настай жүжигчин бүсгүй энэ тухайгаа “Нью-Йорк Таймс” сонинд бичсэн байна. Тэрээр BRCA1 генийн хувирал тээж байгаа нь хөхний хорт хавдраас гадна өндгөвчний хорт хавдар үүсгэх өндөр эрсдлийг бий болгосон аж.
Даваа гарагт дээрх сонинд бичсэн нийтлэлдээ Анжелина Жоли хэсэг хугацааны дахин урьдчилан сэргийлэх хагалгаа хийлгэхээр төлөвлөж буйгаа дурджээ. Мөн цусны шинжилгээгээр маркерууд хавдрын явцыг худасгаж байгаа хэмээн гарсан нь санааг нь ихээр зовоож байгаа гэсэн байна. Гэсэн хэдий ч өндгөвчний хавдрын эрт үе дээр яваа тул одоо хүртэл боломж бий хэмээн найдаж буйгаа өгүүлжээ.
Анжелина Жолигийн авга, эмээ нар нь умайн хүзүүний хорт хавдрын улмаас амиа алдсан тул тэрээр өндгөвч, умайн хоолойгоо авахуулахыг хамгийн зөв зам хэмээн дүгнэсэн гэжээ.
Анжелина Жолигийн ээж хөхний хорт хавдартай хэмээн оношлогдсоноосоо хойш долоон жилийн дараа хавдрын улмаас нас барсан байна. Тэрээр хоёр жилийн өмнө хөхний хорт хавдар тусах өндөр магадлалтай хэмээн оношлогдсон бөгөөд энэ шалтгаанаар хөхөө тайруулсан юм. Түүний хөхний хорт хавдрын эмчилгээ бүрэн дуусаагүй байсан учраас эмчилгээ хүнд тусч байгаа аж. Тиймээс одоо дааврын тэнцвэрийг хадгалахын тулд эстроген болон прогестерон даавар ихээр авах ёстой болсон аж.
Тэрээр дахин хүүхэд төрүүлж чадахгүй болсон тухайгаа дурдсан хэдий ч өнөр өтгөн гэр бүлтэй болсон азтай хүн хэмээн өөрийгөө тодорхойлжээ.
Хэдий олон төрлийн эмчилгээ хийлгэж байгаа ч умайн хүзүүний хавдрын эрсдлийг бүрэн арилгаж чадахгүй хэмээн мэдэгдсэн байна.
Д.Идэр