...Тэгэхээр манай улсад 10 мянган орифлеймчин байя гэж бодоход 21 хоногт хичнээн төгрөг хилийн дээс алхаж, Швед улс руу урсч байна вэ?. Наад тал нь 15 тэрбум төгрөг зүгээр л урсч байна. Тэгэхээр Монгол Улсын жирийн нэгэн иргэн гадны бүтээгдэхүүн зарж, 21 хоногтоо 150 мянган төгрөгийн борлуулалт хийж, түүнээсээ бонус маягаар цалинждаг гэсэн үг...
Ийм хачиртайгаар доорх мэдээллийг бэлтгэлээ.
Сүүлийн үед Орифлеймд хүн элсүүлэх гэж янз бүрийн арга саам хэрэглэдэг болсон талаар зарим иргэд халаглаж сонсогддог. Энэ нь ч үнэний ортой. Сургалт семинар, лекц номлолыг нь сонсохоор ёстой л хэдхэн хоноод баяжих юм шиг, хүн итгэмээргүй зүйл ярьдаг. Мэдээж мөнгөтэй болж, баяжиж, элбэг хангалуун сайхан амьдрахыг хүсэхгүй хүн гэж байхгүй. Тиймээс ч хүмүүсийн энэ мөрөөдөлд тулгуурлаж тэд “сэнхрүүлэх” ажлаа эрчимжүүлдэг.
Гэхдээ бид энд шарлуулж, харлуулах гэсэнгүй. Амьдралынхаа болон өөрийнхөө хэрэгцээг хангахын тулд сайн сайхан мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байгаа сүлжээний бизнесийнхнийг ч буруутгах гэсэнгүй. Гагцхүү хүний санаанд оромгүй амлалтуудаар бусдыгаа “залилж” байгаа гэх үйлдлийн ганцхан жишээ чихэнд сортосхийгээд авсныг энд сийрүүлье.
Тодруулбал, зарим орифлеймынхон шинээр элсэгчдэдээ төрийн албан хаагч болох боломжтой, найман хувийн зээлд хамруулна гэх мэт янз бүрийн амлалт өгөөд байгаа сурагтай.
Үүгээр зогсохгүй ОХУ-д орифлеймын бизнес эрхлэгчдийг төрийн албан хаагч болгосон тиймээс бид Монголд үүнийг хэрэгжүүлэхээр хөөцөлдөж байна гэж ярьж явааг албан бус эх сурвалж мэдээлэв.
Тиймээс бид энэхүү мэдээллийг хэр үнэн бодитойг лавлахаар Орифлеймын зарим сүлжээ газруудаар очлоо. Харин тэдний зүгээс “Төрийн албан хаагч болгоно гэх зүйл огт байхгүй. Харин найман хувийн хөнгөлөлтэй зээлд хамруулах боломж бол бий. Тууштай, олон жил сайн ажилласан, тодорхой орлогын эх үүсвэртэй болсон хүмүүст энэ боломж нээлттэй. Худалдаа хөгжлийн банкнаас ийм саналыг Орифлейм компанид тавьсаны дагуу найман хувийн зээлд хамрагдах боломжтой болсон гэж дуулсан” гэв.
Тэгвэл хувиараа орифлеймын бүтээгдэхүүн зардаг иргэд “Байр, машин амладаг явдал бол ерөнхийдөө худлаа. Зүгээр л өөрийнхөө амьдралд нэмэр болохуйц хэдэн төгрөгийг олж байвал тухайн хүндээ ч, бидэнд ч сайн хэрэг шүү дээ” гэлээ.
Юутай ч гадуур ам дамжин яригдаж байгаа Орифлейм компанийн гишүүд төрийн албан хаагч болохоор хөөцөлдөж байна гэх мэдээлэл худал бололтой. Гэвч Орифлейм төрийн алба болчихвий, татвар сайн төлдөг учир магадлал өндөртэй гэж “ахархан” бодлоор хардагсад бас л байна шүү. Цаана чинь.
Сортос
Сэтгэгдэл (6)