Өчигдөр СБД-ийн нутаг Нарны зам "Монгол эм импекс"-ийн урд замд Н.Марч маркын авто машины жолооч Б нь явган зорчигч 35-40 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон байна.
Гарч байгаа зам тээврийн осолд явган зорчигчид ихээр өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирч байна. Зам тээврийн осолд өртсөн иргэдийг насны байдлаар нь авч үзвэл 18-34 насны эрэгтэй хүмүүс буюу замын хөдөлгөөний идэвхитэй оролцогч ид ажиллаж хөдөлмөрлөх насны хүмүүс өртөж байгаа нь харамсалтай. Явган зорчигч нар нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, хэнэггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцдог \ зорчих хэсэг дээр суух, хэвтэх, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн өмнүүр явах \ буруу дадлаасаа салж чадахгүй байгаа нь зам тээврийн осолд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирох нөхцлийг бий болгож байна.
Д.Ундрах /24tsag.mn/