Сингапурын улс төрийн нэрт зүтгэлтэн Ли Куан Ю-гийн цогцсыг парламентын ордонд шилжүүлсэн байна. Энэхүү ёслолын арга хэмжээний үеэр агуу ерөнхий сайддаа хүндэтгэл үзүүлэх гэсэн олон мянган сингапурчууд гудамжинд цугларчээ. Сингапурын иргэд 31 жилийн турш ерөнхий сайдаар ажиллаж улсаа хөгжингүй тусгаар улс болгосон Ли Куан Ю-г таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж, түүний сүүлчийн зургийг даран утсандаа хадгалж авчээ.
Даваа гарагт 91 настай экс удирдагчаа алдсан Сингапурын ард түмэн энэ долоо хоногийг эмгэнэлийн долоо хоног болгон зарлаад байгаа юм. Ли Куан Ю-гийн хүү, өнөөгийн ерөнхий сайд Ли Сиен Лун сэтгэлийн дэм хайрлаж буй ард түмэндээ талархал фэйсбүүкээрээ дамжуулан талархал илэрхийлжээ. Учир нь ард түмэн эмгэнэл илэрхийлэхэд ихээхэн цаг хугацаа гаргаж байгаа бөгөөд бизнесийн байгууллагууд ч энэхүү үйл ажиллагааг бодлогоор дэмжиж ажилчиддаа чөлөө олгож байгаа аж.
Түүнийг цогцсыг ерөнхийлөгчийн болон ерөнхий сайд оршин суудаг Истанагаас инйхүү төрийн танхимд шилжүүлж байгаа юм. Истанагийн хаалганы гадаа мянга мянган цэцэг, эмгэнэл илэрхийлсэн номын дурсгал дүүрсэн байсан аж. Их удирдагчийнхаа цогцсыг парламентын танхид шилжүүлсэн явдлыг орон нутгийн хэвлэлүүд “Ерөнхий сайд сүүлийн удаа парламентдаа айлчилж байна” хэмээн бичжээ.
Ли Куан Ю-г сүүлчийн замд нь үдэх ёслол ням гарагт болно.
Д.Идэр
Ерөнхий сайд Ли Сиен Лун гашуудаж ирсэн иргэдтэй мэндчилж байна.
Ли Каун Ю-гийн цогцсыг их хүндэтгэлтэйгээр залав.