Тээврийн хэрэгслээ ачуулж 70-80 мянган төгрөг тушааж байсан иргэд шүүхэд гомдол гаргаж мөнгөө нэхэмжлэх эрхтэй боллоо.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хийсэн хяналт шалгалтын явцад “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ 2013-2014 онд тээврийн хэрэгслээ ачуулсан жолооч нараас 55 мянган төгрөгийн хураамж авах ёстой байсныг зөрчиж 70-80 мянган төгрөг хурааж байсан нь шалгалтаар илэрсэн байна.
Тиймээс буруутай эдгээд, аж ахуйн нэгжээс болж хохирсон иргэд шүүхэд мөнгөө нэхэмжлэх боломжтой гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлсэн.
Б,Энхжин
Сэтгэгдэл (1)