“Саусгоби сэндс” компанийн татвараас зайлхийж, нуун дарагдуулан улсад учруулсан хохирлын мөнгө болох 35.252 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэрийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс гаргасан юм.
Энэхүү шийдвэрийг тус компани эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгвэл уг шүүх хурал өнөөдөр болж “Саусгоби сэндс” компанийн улсад учруулсан гэх 35,252 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)