“Камертон-2” шоуны нэгдүгээр шатны шалгаруулалт болж өндөрлөлөө. Эхний шатанд 724 залуус оролцсон юм. Тэднээс хоёрдугаар шатанд 159 хүүхэд тэнцжээ. Энэхүү шоуны шалгаруулалт ирэх сарын 2-ноос албан ёсоор “Боловсрол” суваг, “Music box” сувгуудаар орон даяар нэгэн зэрэг цацагдаж эхлэх юм байна.
Энэ удаагийн шалгаруулалтад тэнцсэн оролцогчидтой “Камертон” хамтлагийнхан болон шоуг зохион байгуулагчид техникийн зөвлөгөөний хурал дээр уулзахаар болжээ. Уг хурал гуравдугаар сарын 24 буюу ирэх бямба гарагт болох юм байна. Гэхдээ хараахан техникийн хурал хаана, хэдэн цагт болох нь нарийн товлогдоогүй аж.
Уг хурлаар оролцогчдод хоёрдугаар шатандаа хэрхэн, яаж оролцох бөгөөд ямар дуу дуулах зэрэг мэдээллүүдийг дэлгэрэнгүй өгөх юм байна.
“Камертон-2” шоуны хоёрдугаар шат-Хөгжимтэй дуулах
Оролцогчид энэ шатанд доор дурьдсан хамтлаг, уран бүтээлчдийн нийт 50 дуунаас сугалан дуулна.
Хамтлаг, дуучин Дууны нэр
1 Соёл-Эрдэнэ 18 нас
2 Соёл-Эрдэнэ Сөгнөгөрийн гол
3 Соёл-Эрдэнэ Хотын гэрэлт гудамж
4 Титэм Үзэсгэлэнт од
5 Титэм Талын цэцэг
6 Титэм Сувдан шигтгээ
7 Титэм Анхны хайрын од
8 Титэм Мөрөөдөл
9 Инээмсэглэл Бид цас ороход дуртай
10 Инээмсэглэл Сэтгэлийн үг
11 Инээмсэглэл Улаанбаатарын үдэш
12 Инээмсэглэл Хослон дуулъя
13 Өргөө Алтанзул
14 Өргөө Дандаа чамайг хайрлаж явъя
15 Харш Чамдаа зориулъя
16 Харш Навч
17 Шигтгээ Агшин (Агшин 1 киноны дуу)
18 Шигтгээ Жирийн Монгол охин
19 Ганхуяг Агшин (Агшин 2 киноны дуу)
20 Айзам Хайрын дууг минь сонсооч
21 Хөх тэнгэр Үзэсгэлэн төгөлдөр эх орон
22 Хөх тэнгэр Охин
23 Хөх тэнгэр Зоогийн газар
24 Хонх Хотын гудамж
25 Хонх Албан тасалгааны цонхоор
26 Хонх Бидний араншин
27 Хонх Чамайг үгүйлнэ
28 Чингис хаан Би үгүйлнэ
29 Чингис хаан Бүргэд
30 Чингис хаан Сэтгэлийн үг
31 Никитон Том ярьсан хүүхэд
32 Никитон Өргөстэй цэцэг
33 Никитон Янаг цэцэг
34 Никитон Чамд би
35 Никитон Нууцхан сэтгэл
36 Харанга Шүүдэр цэцэг
37 Харанга Өнгөрсөн үе
38 Харанга Амьдрал
39 Харанга Чамдаа дуулах дуу
40 Сарантуяа Инээмтгийн хүн
41 Сарантуяа Хонгор найз
42 Сарантуяа Хэн юм бэ
43 Сарантуяа Сэхүүн салхи
44 Ариунаа Эргээд чамдаа ирнэ
45 Ариунаа Зөвхөн тэр хайрандаа
46 Ариунаа Анхны хайр
47 Ариунаа Хайрыг минь чи сонс
48 Бадрууган Дэлхий ээж
49 Бадрууган Гэрлэж амжаагүй явна
50 Бадрууган Сэрүүн цэцэгс