Зүүн гурван
аймагт, тэр дундаа Дорноговь аймгийн Замын-Үүд боомт орчимд онцгой байдал зарлалаа.
Учир нь энэ хэсэгт цаг агаарын байдал хүндэрч, цасан болон шороон шуурга шуурах
тул ОБЕГ-аас аймгийн засаг дарга болон холбогдох хүмүүст анхааруулга өгч
өчигдөр 20:00 цагаас өнөөдөр 08:00 цаг хүртэл онцгой байдал зарлахыг үүрэгдсэн
байна. Мөн Дархан-Уул аймгийн 124-ийн даваа гэдэг газар цасанд зам боогдож,
машин явахааргүй болсон гэнэ. Дорнод, Сүхбаатар, Дундговь зэрэг аймагт цаг
агаарын гамшигт үзэгдэл болохыг ОБЕГ-аас анхааруулан сэрэмжлүүлж байна.