“М club Lounge” төв шинэчлэл, өргөжилтөө хийсний дараа нээгдээд долоо ч хоноогүй байна. Энд энтертайнмент, чөлөөт цаг, заваа үр ашигтай өнгөрөөх боломжтой бүх төрлийн үйлчилгээ бүрджээ. Тиймээс энэхүү шинэлэг, зарим талаараа Монголд анхдагч үйлчилгээний талаар уншигч танд хүргэхээр ярилцсанаа хүргэе. Бид “М club”-ын ерөнхий менежер Замбагатай уулзлаа.
-Танай нээлтийн талаар гэрэл зургуудын сурвалжлагыг бид сайт дээрээ тавьсан чинь бас мэддэггүй олон хүн байдаг бололтой. Манайх руу залгаад хаана байдаг вэ, үйлчилгээ нь ямар бол гээд асуугаад байсан юм тийм болохоор нь тантай уулзаж үйлчилгээний тань талаар ярилцвал дээр юм гэж бодлоо.
-Манайх өмнө нь Мобикомын дараа төлбөрт хэрэглэгчдийн хүрээнд л үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол саяхнаас үйл ажиллагааныхаа хүрээг тэлсэн. Тэр утгаараа үйлчилгээнүүд маань бүх хэрэглэгчид нээлттэй болж ирнэ. Ерөнхийдөө манай төвд ямар ямар үйлчилгээ байгаа вэ гэвэл 160-200 хүний багтаамжтай лоунж, 45 хүний караоке өрөө, 50 хүний VIP кинотеатр, 16 хүний playstation өрөө, гурван Wii тоглоомтой. Мөн зургаан замтай боулинг төв байгаагаас хоёр зам нь VIP байгаа. Тэдгээрийн ард нь билльярд ширээ, дартс тоглоом гэсэн хэд хэдэн үйлчилгээ нэг дор цугласан. Энэ бүхний шинэчлэл, үйл ажиллагааны өргөжилтөө хийгээд бид гуравдугаар сарын 23-наас нээлтээ хийсэн юм.
-Танай үйлчилгээний онцлог юу вэ?
-Монголдоо бид анхны club lounge үйлчилгээг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой. Дэлхий дахинд энэ төрлийн үйлчилгээ нь залуусын хэрэглээ болчихсон байгаа. Нэг үгээр энтертайнмент, цогц үйлчилгээг үзүүлэх юм. Түрүүн хэлсэн кино театр, ВИП өрөө, лоунж, клуб гээд бүгд нэг дор байна.
-Энд бас Монголд хамгийн анхны боулинг замыг нээсэн байх тийм үү?
-Тийм ээ, гуравдугаар давхарт маань боулингийн төв байдаг. Манайд гишүүнчлэлтэй, гэрээтэй байгууллагын тамирчид ирж тоглодог юм.
-Танай үйлчилгээний цагийн хуваарь ямар хүрээнд байдаг вэ?
-Бид өдрийн 12 цагаас шөнийн 00 цаг хүртэл ажилладаг. Тэгээд дундуураа тогтмол өдрийн шоу, амьд хөгжмийн тоглолт, үзүүлбэртэй байдаг юм. Өнөө орой гэхэд манай кино театрт “Долоон бурхан харвадаггүй” кино нээлтээ хийх гэж байна.
-Энэ дотор байгаа олон үйлчилгээ анхандаа цөөхөн хэрэглэгчтэй байсан бол одоо бүгдэд нээлттэй болж. Байнгын эсвэл тогтмол ирж үйчлүүлдэг хэрэглэгчид байдаг байх, тэд ер нь ямархуу хүмүүс байдаг бол?
-Хуучин дараа төлбөртийн хэрэглэгчид л орж үйлчлүүлдэг байсан шүү дээ. Түүнийгээ бид membership хэлбэрээр хадгалж үлдсэн. Одоо бол манай үйлчлүүлэгчид бүх насныхан л ирдэг. Үйл ажиллагаа эхлээд, шинэчлэгдээд удаагүй болохоор хүмүүс мэддэггүй. Танайх чинь ийм гоё газар байдаг юм уу гээд л ирдэг. Ийм гоё цогц юм байгаа нь гоё байна гэж хэлдэг юм.
-Үйлчилгээний үнэ тариф ямархуу байдаг вэ?
-Харьцангуй боломжийн үнэтэй шүү. Үйлчлүүлэгчдээ хохироохуйц ч гэдэг юм уу тийм айхтар үнэтэй биш. Дунджийг л барьсан гэж боддог юм. Тэгээд орчин нь тухтай, боломжийн гэдэг утгаараа хүмүүст таалагддаг гэж боддог.
-Resort гэж ярьдаг шүү дээ. Тийм цогц үйлчилгээ л танайд байгаа гэж ойлгож болох уу?
-Яг ресорт гэхээсээ илүү “M club Lounge” гэж ойлгоход болно.
-Танай энэ клубт амьд хөгжмийн хамтлагууд ирж тоглодог гэж байсан. Ямар хамтлаг вэ?
-Хамгийн анх бидэнтэй хамтарч ажиллахаар болсон хамтлаг бол “Лемонс”. Бас DJ нарын өдөрлөгүүд бас явагддаг байгаа. Гэхдээ тухайн үедээ бид дэлгэрэнгүй мэдээллийг өгөөд явахгүй бол үйлчлүүлэгчиддээ барих бидний бас бэлэг болохоор одоохондоо нууц.
-Хэдий тийм ч гэлээ ерөнхийд нь гаргах дэвшил, шинэ үйлчилгээг хэлж болох уу?
-Ерөнхий гэвэл өнөөдөр болчихоод байгаа клуб-лоунж юм. Одоо Азийн орнууд ялангуяа Малайзад жинхэнэ утгаараа хөгжиж байгаа зүйлийг бид Монголдоо анх удаа нэвтрүүлээд байгаа юм.
-Кино театрынхаа талаар ярихгүй юу?
-Хүмүүс заримдаа нэг сайхан кино үзье гээд тэгдэг шүү дээ. Гэтэл тийм боломж ховор, нийтийн зааланд ордог, ВИП өрөө гэсэн чинь жаахан өндөр шатан дээр суулгачихдаг гэдэг ч юм уу. Харин манай театр бол 50 хүний багтаамжтай болохоор цөөхөн хүмүүс л үзэх боломжтой. ВИП нь үнийн хувьд адилхан байдаг. Хүүхдээ дагуулаад ирсэн аав ээж хоёр киногоо үзэх гэтэл хүүхдээ хаана байлгах вэ гэвэл манай кино, интернэтэд хүүхэд нь сонгон хэрэглэж байх жишээтэй.
-Амралтын өдрүүдэд цагийн хуваарь яаж ажилладаг вэ?
-Яг адилхан энгийн цагийн хуваариараа ажилладаг. 12-оос 00 цагт.
-Анх орж ирж байгаа хүн танайд үйлчлүүлэгч боллоо гэхэд гишүүнчлэлтэй болох хүртэл хэр хугацаа шаардагдах вэ?
-Манайх дээрээ боулинг төв байгаа, тэнд хагас жил ирсэн тоглогч, тамирчид байгаа. Бас хамтарч ажиллая гэсэн байгууллагууд ч бий. Нөгөө талаас шинэ гишүүдээ хэрхэн гишүүнчлэх вэ гэдгээ ярилцаж байгаа л даа.
-Гишүүнчлэлтэй хүмүүст картын хөнгөлөлттэй юу?
-Мэдээж өмнө нь үйлчлүүлдэг байсан хүмүүстээ бид гишүүнчлэлийн хөнгөлөлтийн кард олгосон. Тэр картаар аль ч төрлийн үйлчилгээнд 20 хувийн хөнгөлөлт эдлэх болно.
-Гэр бүлээрээ ирээд гурван хүүхэдтэй, эхнэртэйгээ ирвэл тавууланд нь 20 хувийн хөнгөлөлт оногдоно биз дээ?
-Тийм ээ, бүгдэд нь 20 хувийн хөнгөлөлтийг олгох болно.
-Танай боулингийн төвийн үйлчилгээ яаж явагддаг вэ? Хүмүүс ирж тоглохын тулд яах ёстой юм бол?
-Манай боулинг гишүүнчлэлтэй бас энгийн хэрэглэгчидтэй. Хэрэв тоглохыг хүсвэл урьдчилж цагаа захиалах ёстой байдаг. Манай боулингийн утсаар холбогдоод, хэдэн цагаас хэр удаан тоглох цагаа захиалаад тэр үедээ ирэх ёстой байдаг. Боулинг замуудын дөрөв нь нийтийн, хоёр нь ВИП зам байгаа.
-За танд баярлалаа, амжилт хүсье.

Сэтгэгдэл (3)