Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ёоахим Гаукийн урилгаар тус улсад гуравдугаар сарын 28-31-ний хооронд албан ёсны айлчлал хийсэн билээ. Гэвч тэрээр айлчлал хийх үеэрээ алдаатай төрийн далбаатай явсан байна. Түүний авч явсан далбааны галны оронд хонхон цэцэг байсны дээр төрийн далбааны голд байх хос загас нь нар буруу эргэсэн байв. Тэрээр үүний өмнө 2011 оны тавдугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ мөн л ийм алдаатай далбаатай явсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж байсан юм. Төрийн тэргүүн хүн ийм ноцтой алдааг хоёр удаа давтсан явдал нь санамсаргүй алдаа биш гэж үзэх олон хүн байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)