-
2019 оны 6 сарын 27
Ерөнхий сайд асан Думаагийн Содном : "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" баримт бичгийг УИХ 2016 онд баталсан. Гэвч түүнд тусгагдсан зорилтууд ямар төсөл арга хэмжээгээр хэрэгжих ёстойг мэддэг, хэрэгжиж байгаа эсэхийг нь дүгнэдэг төрийн алба, албан тушаалтан байдаггүй гэхэд хэтрүүлэг болохгүй.
-
2019 оны 6 сарын 25
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах тухайд МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан улс төрийн амлалтуудынх нь нэг байсан. Мэдээж ард түмэндээ амалсан амлалтдаа хүрэх ёстой.
-
2019 оны 6 сарын 18
Төрийн эрх мэдлийн гурван салаа мөчир хоорондоо харилцан хяналт, тэнцвэртэй байх ёстой.
-
2019 оны 6 сарын 17
Тэрбээр "ШХАБ-д элснээр эдийн засаг, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа өргөжин тэлэх боломжтой. Тэр дундаа дотоодод тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх боломжтой болно" гэдгийг идэрхийлсэн байна.
-
2019 оны 5 сарын 23
ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банк”-анд хийсэн шалгалтын үр дүнг өчигдөр олон нийтэд мэдээлсэн билээ. Түүний хэлснээр “Евро”, “Чингис”, “Самурай” бондноос мөнгө гаргаж, “Хөгжлийн банк”-наас авсан зээл авсан ч хугацаандаа төлөөгүй 19 зээлдэгчийн 964.1 тэрбум төгрөгийг төлүүлөх шаардлагатай байгаа аж. Хэрвээ эдгээр эрхэм авсан зээлээ эргүүлж төлөхгүй бол төрийн төмөр нүүрийг харуулахаа ч мөн хэлсэн. Тэгвэл “Хөгжлийн банк”-ыг хөнтөрч, бондуудыг боомилсон тэрбумтангууд хэн бэ.
-
2019 оны 5 сарын 06
Америк гэр бүлд үрчлэгдэж амиа алдсан хүүгийн алдааг давтахгүйн тулд улстөрчийн болоод хувь хүнийхээ үүднээс зангарагтай шийдвэр гаргаж чадсан Путин шиг биш юм гэхэд сүүдэрт нь дөхөхөөр шийдвэр гаргаач гэж Х.Баттулга Ерөнхийлөгчөөс хүсье.
-
2019 оны 4 сарын 08
Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ЖДҮХС-аас бага хүүтэй зээл авсан гишүүдийн асуудал сөхөгдөж эхэлсэн юм. Улмаар Улсын ерөнхий прокуророос Г.Солтан, Г.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ хүргүүлсэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцээд хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн юм.
-
2019 оны 4 сарын 08
УИХ-ын гишүүдээс ард түмний дуу хоолой болж шударга ёсыг тогтооно хэмээн хамгийн их тэмцдэг таван гишүүн бий. Тэдний ХОМ-ийг хүргэж байна.
-
2019 оны 4 сарын 05
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Би УИХ-ын гишүүн байх үеэсээ хойш буюу одоогоос гурван жилийн өмнөөс Монголын нийгэмд шударга бусын хонгил бий болсон талаар ярьж эхэлсэн” гэж өчигдөр ярьсан юм. Өөрийн цахим хуудсаар дамжуулж тэрбээр шударга бусын хонгилыг хэн байгуулж, хэн үүнийг залгамжилсан хийгээд өнөөгийн нийгэмд үүссэн нөхцөл байдлын талаарх байр сууриа маш тодорхой илэрхийлсэн юм. Ингээд түүний байр сууриас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.
-
2019 оны 4 сарын 04
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 94 их, дээд сургуульд 160 мянга гаруй оюутан суралцдаг. Эдгээр оюутнуудын олонх нь төрийн өмчит 17 их, дээд сургуульд суралцдаг гэсэн судалгаа бий. Сүүлийн үед их, дээд сургуулиудын чанар болоод төгсөгчдийн чадавх муу байгааг олон хүн шүүмжилдэг. Гэвч манай улсад хувийн болон улсын их, дээд сургуулиудыг стандартын түвшинг тогтоосон шалгуур алга. Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр (уржигдар) их, дээд сургуулиудад ижил мэргэжлийн дагуу үнэлгээ тогтоох шалгалт хийсэн. Мөн цаашид хэд хэдэн мэргэжлээр хийгдэнэ. Энэ шалгалтын үр дүнг хүлээж байна.
-
2019 оны 4 сарын 02
Цензургүй яриа нэвтрүүлгийн өчигдрийн дугаарын зочноор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр уригдсан. Тус нэвтрүүлэгт түүний ярианаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.
-
2019 оны 3 сарын 28
Ерөнхийлөгч өөрөө тэргүүлдэг байгууллагаараа зөвлөмж гаргуулж, өөрийнхөө томилсон байгууллагад зөвлөмж хүргүүлэх замаар санал гаргуулан дургүй шүүгчээ огцруулах, чөлөөлөх байдал руу орлоо.
-
2019 оны 3 сарын 25
Ард түмний төлөөлөл болсон гишүүдийг татвар мөнгөөр цалинжуулж, бас болоогүй “хүмүүжүүлэх” нь хэр зохистой бол.....
-
2019 оны 3 сарын 05
УИХ-ын намрын чуулганаар УИХ-ын дарга асан М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байхад Т.Аюурсайхан гишүүн өөрийг нь тагнаж, чагнаж байна. Бүр зарим нотлох баримтыг машинаар зөөж, жалганд аваачин шатааж байна гэх ноцтой мэдэгдэл хийсэн удаатай. Тэрбээр намрын чуулганы үеэр “Бидний тэмцэл бол зөвхөн УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал биш. Сүүлийн 20 гаруй жил бүрэлдэн тогтсон тогтолцоог нураахад чиглэсэн хөдөлгөөн.
-
2019 оны 3 сарын 02
Эрдэнэтийн 51 хувийг шалгах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-
2019 оны 2 сарын 28
Хэдхэн сарын өмнө ЖДҮ, 60 тэрбум хэмээн нэлээд талцаж, тэр хэрээрээ улс төрийн гал тогоо халуунаар төөнөж байв. Чуулганыг бойкотлон байж санаандаа хүрсэн хэсэг бүлэг нөхөд санасандаа хүрч, горьдлого тээсэн ард түмнийг шилний цаанаас чихэр долоолгоод буруу харсан. Улстөрчдийн богино санах ойтойг харуулсан энэ үйл явдлын араас ШХАБ-д элсэх үү, эс элсэх үү гэдэг гэдэг ид яригдаж байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮ-гийн хэрэг замхарч, ШХАБ сөхөгдөв. Тэгвэл улстөрчид болоод иргэдийн дундах ярианы сэдвээр тодроод буй ШХАБ гэж чухам юу юм бэ гэдгийг товчхон танилцуулъя.
-
2019 оны 2 сарын 28
Улстөрчдийн ёс зүйгүй, хууль бус үйлдэл олны нүднээ ил болохын хэрээр иргэдийн бухимдал дээд цэгт хүрэх болсон. Тэгвэл үүнийг овжиноор ашиглах бүлэглэлүүд гарч ирэх болсон юм.
-
2019 оны 2 сарын 25
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сэлэмний ирэнд өртсөн залуу улстөрчөөр С.Мөнхчулуун тодроод байна. Намын бодлого, шийдвэрийг дагалгүй эрх мэдлийн төлөө хотын даргын суудалд заалнаас нэр дэвшсэн хэмээх шүүмжлэлд өртсөн тэрбээр энэ зэргийн банга хүртэх нь дамжиггүй. Гэвч НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналыг авч чадсан гэхээр магадгүй төлөөлөгчдийн затнасан газарт нь маажсан болоод л ийм хэмжээний дэмжлэг авч чадсан болов уу.
-
2019 оны 2 сарын 15
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр С.Батболд үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдсөн билээ. Үүнээс хойш нийслэл Улаанбаатар хот захирагчгүй 67 хоногийг өнгөрүүлээд байна. Уг нь сар шинийн өмнөхөн төрийн өндөр дээд удирдах албан тушаалтнууд сэнтийгээ эзэлсэн. Тодруулбал, УИХ-ын даргаар Г.Занданшатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэг, Зам тээвэр хөгжлийн сайдаар Б.Энх-Амгалан нар томилогдсоныг санаж буй биз ээ. Ийнхүү УИХ шинэ даргатай болж Ерөнхий сайд У.Хүрэлсүх засгаа бүрдүүлсэн ч өнөөг хэр нь хот “эзэнгүй ” байсаар л.
-
2019 оны 1 сарын 31
УИХ-ын дарга М.Энхболд өнгөрөгч мягмар гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс үүдэж УИХ-ын дараагийн дарга хэн бэ гэдэг асуудал олны анхаарлын төвд байна.