“Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш огцом уналаа

Өчигдөр болсон Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх арилжаагаар Айвенхоу Майнз Llt компанийн хувьцаа өнгөрсөн хоёр жилийн хамгийн доод түвшиндээ хүрчээ. Хувьцааны ханш ингэж унасан шалтгаан нь “Айвенхоу Майнз” компани “Саут гоби сэндс”-ийн хувьцааны 57.6 хувь буюу 105 сая ширхэг хувьцааг "Чалко"-д худалдсантай холбоотой аж. Өчигдрийн арилжаа 12,03 ам.долларын хаалтын ханштайгаар өндөрлөсөн байна. Энэ нь урьд өдрүүдийнхээс 6 хувиар буурсан үзүүлэлт юм.
Т.Энхэлээ