
Хятад болон Холливүүдийн хамтын ажиллагааны хүрээнд Уолт Дисней компани, Марвел студи, Ди-Эм-Жи энтертайнмэнт хамтран “Төмөр хүн” киноны гурав дахь цувралыг бүтээнэ хэмээн хятадын сайт мэдээлжээ.
Хятадын Ди-Эм-Жи энтертайнмэнт энэ кинонд хөрөнгө оруулах бөгөөд хятадад хийх зураг авалтыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ.
Энэ талаар Уолт Дисней компанийхан өчигдөр мэдээлэл хийсэн байна.
“Төмөр хүн 3” киног ирэх жилийн тавдугаар сарын гуравны өдөр нээхээр төлөвлөж байгаа тул киноныхон ажилдаа яарч байна гэжээ.
Д.Идэр