Жэймс Камероны найруулсан “Титаник” кино 3D хэлбээр гарч эхэлсэн нь
Хятадын кино театруудын орлогыг ихээр нэмэгдүүлэх болжээ. Учир нь
“Титаник 3D”-ын тасалбар өдөртөө дуусч, Хятадын кино театруудад бүх цаг
үеийн хамгийн өндөр ашиг өглөө хэмээн “Чайна Медиа” мэдээлэв.

Жэймс Камероны найруулсан “Титаник” кино 3D хэлбээр гарч эхэлсэн нь Хятадын кино театруудын орлогыг ихээр нэмэгдүүлэх болжээ. Учир нь “Титаник 3D”-ын тасалбар өдөртөө дуусч, Хятадын кино театруудад бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг өглөө хэмээн “Чайна Медиа” мэдээлэв.
Нээлтээ хийснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд Хойд Америкт 44.5 сая долларын ашиг олсон бол Хятадад 58 сая доллар хүрчээ.
Жэймс Камероны “Аватар” кино бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон кино болж 2.8 тэрбум долларыг эзэндээ өгсөн. Тэгвэл “Титаник 3D” нь хоёрхон долоо хоногийн хугацаанд 2 тэрбум доллар оллоо. Энэ эрчээрээ явбал Жэймс Камероны хоёр кино бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон киноогоор тодрох нь ээ.
Д.Идэр