
Тус сугалаат аян өнгөрсөн 5-р сарын 25-наас 8-р сарын 12-ныг хүртэлх хоёр сар гаруйн хугацаанд явагдсан.

Тус сугалаат аян өнгөрсөн 5-р сарын 25-наас 8-р сарын 12-ныг хүртэлх хоёр сар гаруйн хугацаанд явагдсан. Уг сугалаат аянд хадгаламж шинээр нээлгэсэн болон хадгаламжиндаа орлого нэмсэн, картаар болон интернэт банкаар гүйлгээ хийсэн, Easy Info үйлчилгээ шинээр нээлгэсэн Голомт банкны харилцагчид хамрагдсан юм.
Энэ удаад тус банк Парис, Токио, Тайланд, Индонезийн Бали арал, Грек улс руу аялах эрхийг “Лондон 2012” сугалаат аянаараа дамжуулан азтай 5 харилцагчидаа олгосон юм. Аз од нь гийж аялалын гайхамшигтай санал хүлээн авч буй азтанаар 00009916 сугалааны дугаартай Пүрэвбатын Октябрь, 02052504 сугалааны дугаартай Дашийн Манлай, 10001504 сугалааны дугаартай Майдарын Хорлоо, 00066251 сугалааны дугаартай Войт Турбо ХХК, 00034363 сугалааны дугаартай Содномдаржаагийн Намуунцэцэг нар шалгарлаа.
Ц.Болор