УИХ дахь МАН-ын бүлэг 11.00 цаг өнгөрч байхад хуралдаж эхэлсэн бөгөөд дөнгөж сая завсарлалаа.

УИХ дахь МАН-ын бүлэг 11.00 цаг өнгөрч байхад хуралдаж эхэлсэн бөгөөд дөнгөж сая завсарлалаа. Эх сурвалжийн мэдээлснээр “МАН-аас 25 гишүүн сонгогдож, УИХ-ын танхимд тангаргаа өргөсөн тул гурван бүлэг байгуулах дайны суудлыг УИХ-д авсан гэсэн үг. Нөхцөл байдал ийм байтал МАН УИХ-д бүлэггүй гэж ярих нь буруу, бүлэг байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй, энэ байр сууриа хамгаална” хэмээн хэлэлцжээ.
Тиймээс уг асуудлаар тус намын бүлэг үдээс хойш дахин хуралдах юм байна. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг мөн үдээс хойш хуралдах аж. Одоогоор цагийг тодорхой зарлаагүй байгаа юм байна.
Б.Золбоо