
Хур тунадасны хэмжээ хоёрхон хоног орсон ч нэг сар ордог хур тунадасны хэмжээтэй ижил байсан учир 12 сая хүнтэй том хотыг тэр даруйдаа үерт автуулсан байгаа юм. Хүзүү хүртлээ усанд зогсож байгаа хүмүүсийг аврах албаныхан гаргаж авсан гэнэ. Байгалийн гамшигт үзэгдлээс болж ойролцоогоор 3,3 сая хүн хохирол амссан бөгөөд нүүлгэн шилжүүлэх төвүүдэд 418 мянган хүн хоргодож байна. Гурван мянга орчим байшин барилга сүйдэж 86 зам, гурван гүүр ашиглах боломжгүй болжээ.
Борооны улирлаар Филиппинд их хэмжээний бороо, 20 орчим хар салхи, шуурга дэгддэг гэнэ. 1991 онд дэгдсэн хар салхинаар Лейт арал дээр оршин суудаг зургаан мянган хүн амь үрэгдэж байсан гашуун түүх байдаг.
Э.Индра