
БНСУлс болон Монгол улсын харилцаа хамтын ажиллагаа жил тутам өргөжин тэлж ирсэн. БНСУ-ын Grand Korea Leisure Co Ltd-аас нийслэлийн боловсролын салбарт хамтран ажиллах гэрээний дагуу нийслэлийн 4-р сургуулийн сургалтын орчныг сайжруулах төслийн ажлыг хүлээн авах албан ёсны арга хэмжээболлоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Боловсролын газрын дарга Т.Ням-Очир, GKL компанийн тэргүүн Riew Hwa Sun, Солонгосчуудын нийгэмлэгийн дарга Park Ho Sung болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Төсөл хэрэгжсэнээр гэр хороололын хүүхдүүдийн сурах таатай орчин бүрдэж, сургалтын чанар сайжрах боломжтой болж байгаа юм.
Э. Индра