МАХН-ын дарга Н.Энхбаярт энэ сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа.

МАХН-ын дарга Н.Энхбаярт энэ сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 11 хоног өнгөрсөн ч тэрээр одоо хүртэл ялын тогтоолоо аваагүй байгаа юм. Ялын тогтоолыг гардаж авсны дараа “Давж заалдах шатны шүүхэд хандана” хэмээн түүний өмгөөлөгч С.Нарангэрэл мэдэгдсэн. Хуулиндаа шүүхийн шийдвэр гарснаас 14 хоногийн дотор ялыг тогтоолыг гардуулдаг аж. Энэ талаар Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнхөөс тодруулахад “Н.Энхбаяр нарын шүүх хурал гурван өдөр үргэлжилсэн. Тэгэхээр ялын тогтоол бичихэд маш их ажиллагаа орно. Тэгээд ч хуулиндаа 14 хоногийн дотор өгөх ёстой байдаг. Ерөнхийдөө ялын тогтоолыг өнөөдөр бичиж дуусаад маргааш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид очиж гардуулж өгнө” гэв.
Б.Чимэг