
Цагдаагийнхны мэдээлснээр энэхүү автобусны жолооч уулын огцом эргэлттэй хэсэгт жолоодлогоо алдан хавцал руу унасан байна. Ослын газар аврах албаныхан ажиллаж байна. Үнтэй төстэй осол өнгөрсөн арван хоёрдугаар сард мөн гарч байжээ.
Энэтхэг улс нь дэлхийд зам тээврийн ослоороо тэргүүлдэг бөгөөд жилд 110 мянга гаруй хүн зам тээврийн ослоор нас бардаг байна. Мөн жилд гардаг ослын дийлэнх нь жолоочийн хариуцлагагүйгээс, уулын замууд шаардлага хангадаггүйгээс болон замын хөдөлгөөнд хуучирсан тээврийн хэрэгсэл, машин оролцдогоос болж гардаг аж. Ослын тоогоор энэтхэгийн дараа хятад, америк зэрэг орнууд ордог гэнэ.
Энэтхэг улс азидаа гурав дугаарт ордог томоохон эдийн засагтай улс. Нийт төсвийн нэг тэрбум ам.долларыг дэд бүтэцдээ зарцуулдаг гэсэн мэдээ бий. Энэ жил зам тээврийн салбарт энэтэхэг улс нэлээд анхаарахыг зэрэгцээ 9500 километр шинэ зам тавьж, 400 километрт засвар шинэчлэл хийхээр төлөвлөжээ.